Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 14-ны өдөр олон нийтийн сүлжээгээр гарсан. Охины эрүүл мэнд, нөхцөл байдлын талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Л.Алтансүхээс тодрууллаа. Тэрбээр охины биеийн байдлын талаар ” Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр охины ээж долдугаар сараас хойш алга болсон. Одоогоор эрэн сурвалжлагдах ажил явагдаж байна. Хорооны хамтарсан багийн мэдээллээр эрсдэлд байгаа хүүхдийн тоонд ордог байсан. Охины биеийн байдлыг Эх нялхсын эрдэм шинжилгээний байгууллага болон, Гэмтэл согог судлалын үндэсний төвд нөхцөл байдлын шинжилгээг авч, хорооны хамтарсан бага хуралдаж дүгнэлт гаргах ёстой. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг үүсвэл энэ хүүхдийг төлөөлөх хүн байх ёстой. Гэвч охиныг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч байхгүй тул манай байгууллагаас томилогдсон хүүхдийн өмгөөлөгч төлөөлөн үүрэг хүлээж ажиллана. Одоо хамгаалалтын байранд амьдарч байна” гэж мэдээллээ.
– Энэ жилийн хувьд хэчнээн хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бэ? Хэдэн насны хүүхдүүд байна вэ?
-2017 онд бэлгийн хүчирхийллийн 157 дуудлага ирсэн. Үүний 122 дуудлагыг хяналтад авсан. Нийт бэлгийн хүчирхийлэлд өртөгсдийн 58 хувийг 13-18 насныхан эзэлж байна. Зарим тохиолдолд хуурамч дуудлагууд ирдэг . Сүүлийн үед сошиалаар бэлгийн хүчирхийлэл ихсэж байна гэсэн ойлголт түгээмэл байна. Энэ нь нэг талаасаа харахад өндөр тоо ч өнгөрсөн онтой харьцуулахад нэг төвшинд байна. Энэ жил гэр бүлийн хууль батлагдсанаас хойш гэмт хэргийн тоо цөөрсөн. Бэлгийн хүчирхийлэл үйлдэгчийн 33 хувь нь хөндлөнгийн хүн, 11 хувь нь хойд аав, 15 хувь нь ойрын садан төрлийн хүн, бэлгийн хүчирхийллийн талаарх дуудлагыг мэдээлэгч нь 23 хувь нь өөрөө, 17 хувь нь ээж, 8 хувь нь авга ах, нагац эгч нар эзэлсэн.
-Хохирогчдыг хамгаалах чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ?
-Хамтарсан баг буюу хороодын засаг дарга, нийгмийн ажилтан, эмч, сургуулийн нийгмийн ажилтан, цагдаа нар оролцсон хамтарсан баг ажиллаж байна. Хамтарсан багаас эрсдэлд буй гэр бүл хүүхдийг тодорхойлох, халамж хамгаалал хэрэгтэй гэр бүлүүдэд туслах бүтэц чиг үүрэгтэй. Бидний зүгээс НҮБ-тэй хамтран эрсдэлд амьдарч буй хүүхдийг бүртгэх программ хийж байна. Уг программыг хорооны сургуулийн нийгмийн ажилтнууд хөтөлнө. Ийм байдлаар тоо бүртгэл мэдээллийг гарган улсын хэмжээнд гаргахаар ажиллаж байна.
– Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хэр үр дүнтэй байдаг вэ?
– Манай байгууллагаас хэрэг үүссэний дараа тухайн хүүхдийн нөхцөл байдлыг дахин нягталдаг. Гэхдээ урьдчилан сэргийлэх ажлыг хэмжиж болохгүйд учир байна. Хамгийн гол нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дунд тулгардаг нэг ноцтой асуудал байдаг. Тухайлбал хохирогчид шүүхээр асуудлаа шийдсэн тохиодол ховорхон. Ихэнх бэлгийн хүчирхийллийн тохиолдлуудад 50 гаруй хувийг ураг төрлийн хүчирхийлэл эзэлдэг. Ураг төрлийн хүчирхийлэл гэр бүлийн хүрээнд байдаг учраас илэрдэггүй. Илрээд хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваад ирэхээр гэр бүлийн зүгээс хохирогчийг мэдүүлгээс буцахыг шаарддаг. Хохирогч аргагүй эрхэнд татгалздаг.
– Ийм тохиолдол олон гарч байв уу? Ямар тохиолдолд хохирогч мэдүүлгээ буцаасан бэ?
– Жишээ дурдахад энэ онд нэг аймгийн суманд дөрвөн настай охин нэг жил гаруйн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байгаа юм. Охиныг хамгаалалтанд авахаар очиход хохирогч өөрөө явахгүй гээд сууж байсан. Үүний учир нь хохирогч гурав, хоёр настай охин дүүтэй. Ийм тохиолдолд миний дүү нарыг хүчирхийлж магадгүй гэж бодоод явахгүй гэсэн байдаг. Дөрөвхөн настай хүүхэд “би дүү нараа аваад явна” гэж хэлсэн. Тухайн үед охины ээж ганцаараа үлдэж чадахгүй учраас хамгаалах байранд бүгдийг нь аваачсан. Гэтэл хамгаалах байранд хоносны дараа хохирогч охин мэдүүлгээсээ буцаж гомдлоо эргүүлэн татсан харамсалтай хэрэг гарсан. Учир шалтгааныг тодруулахад хохирогч охин тийм юм болоогүй би худлаа хэлсэн гэж тайлбарласан. Иймэрхүү тохиолдол олон байдаг учраас бид нар стратегийн өмгөөлөллийн ажил хийх гэж байна. Тиймээс хохирогчийг аль шатандаа хүчирхийлэлд өртсөнөөс хамаарч стратегийн цогц үйл ажиллагаа бүхий өмгөөлөл хийнэ. Үүнийг дагаад олон хууль журамд өөрчлөгдөх байх. Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран “Хүүхэд бүрт” нэртэй аппликейшн гаргасан. Энэ аппликейшнээр дамжуулан хүүхдүүдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж эцэг эхчүүдэд таниулах ажлыг хийж байна.
– Хамгаалах байранд одоогоор хэдэн хүүхэд байна вэ?
– Хүүхэд хамгааллын 108 утасны төв хамгаалах байртай болоод сар гаруй хугацаа болох гэж байна. Хоёр сар орчим туршилтаар ажиллуулж үзсэн. Одоогийн байдлаар 179 хүүхэд түр хамгаалах байраар дамжин өнгөрсөн. Эдгээрийн 40 орчим хувь нь 0-3 насны хүүхэд байна. Энэ тооноос бид юуг харж болох вэ гэвэл Монгол гэр бүлийн төлөвлөлт алдагдсанаас болж 35 –аас доош насны эцэг эхчүүд хүүхдээ анхаарал хандуулахгүй орхигдуулж байна. Ирэх 2019 оноос эхлэн гэр бүл төлөвлөлтийн хичээл орно. Бид нар 26 жил хүмүүжлийн асуудлыг хойш нь тавьсан. Тиймээс бүх их дээд сургууль, ЕБС-ийн сургуулиудад гэр бүл төлөвлөлтийн хичээлийг сургалтын хөтөлбөрт нэмэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: Ugluu.mn
Э.Ариун
23 comments
Yu ve 4 nastai huuhed chini meduulgeesee bustah ch geh shig. Yu helj yarihaa medehgui nyalh amitan bgaash de. Yamar hun itgehiin argagui ulgeriin yum be
энэ Алтансүх гэж эргүү новш юугаа яриад байнаа. 4 настай хүүхэд мэдүүлгээ татсан ч гэх шиг, ийм малнууд байхаар хүн хүчирхийлэлд өртөөд байхад дэмийрээд хараад л байж байдынмуу, юу ч хийж чадахгүй арчаагүй хувиа бодогчид
ёстой доо хохирог ч гэх шиг 4 настай хүүхэд өөрийгөө хохирогч гэж мэдэх үү татах уу
ӨӨРӨӨ НЭМЖ ХҮЧИНДЧИХЭЭД ҮГ ЗААЖ ӨГӨӨГҮЙ Л ЮМ БОЛ ҮСЭГ МЭДЭХГҮЙ ШАХАМ ХҮҮХЭД ЮУН БУЦАХ ВЭ? ТЭНЭГТДЭГ АМЬТАН БЭ?
Soliorood baildaa. 4 nastai huuhed meduulgeesee butsna gej yu bdgiin yugaa ch medehgui nyalh amitan. 4 nastai huuhdiin ugeer shiiddeg yumuu. huuliin nas gej bdag bizdee. Suuliin ued hamtran amidragch gej bdag bolsonoos iim zuil ih garch bgaa. Huuli yosnii etseg eh gej barag alga gehed bolohoor boljbnashdee
Hudlaa saihan yarihaas tsaashgui yumnuud ajlaa hiij chadahgui demii soliortsgooh yum
Энэ дурак юу яриад байгаам бэ. 4хөн хастай тэр нялх хүүхэд мэдүүлэг буцаах байтугай мэдүүлэг гэж юу болохоо ч мэдэхгүй. Тэгээд бүтэн жил хүчирхийлүүлсэн гэдэг чинь … арай чдээ юу болж байнаа ард түмээн..Тэр адгуусыг яаж шийтгэх юм бэээээээээээ…..
4-хөн настай хүүхэд мэдүүлгээсээ буцсан гэвүү тэгвэл дахиад л хүчирхийлэлд орсон бншдээ айлгаж үг зааж хэлүүлсэн бж таараа.
iim hereg deer mash hatuu shiitgel onogduulaj baih heregtei……..meduulgeesee butsah ogt hamaagui huchindehiig zabdsanl bol huchin hiisentei adiltgan uzej shiitgej baih heregtei
yadaj unen medeelel ogchoosei, ter byambadorj gedge sda bas yun tom too yariad bsn be, hergiig saarmagjuulah oroldlogoo uu. hervee unen yariad bgaa bol ene uher mongolchuudtai ooroor yarih tsag ni bolj
mongoor hahuuldsan bna
Yu gej soliorood bnaa. Nyalkh amitan yaj gomdol neheh yum. Khun huchindsen l bol yalanguya khuuhdiig huchindsen bol shuud l hereg huleelgeh heregtei. Ter umnu ni haasan herguudiig dakhin shalgaj khariutslaga huleelgeh heregtei. Yal zavshij bolohgui ene buzar etgeeduud
Энэ хүн эрүүл үү хүн үү, яаж 4 настай хүүхэд эр эмийн явдлын талаар мэдээд дүү нарыг минь хүчирхийлнэ гээд ярих вэ дээ, 4 настай хүүхдийн үгийн санд тийм үг байх уу, хэрэв тэгж ярьж байвал мэдүүлэг татсан татаагүй хэрэг үүсгэх ёстой шүү дээ.
Ene Altansuh metiiiin ajilaaa medehgui ajil hiiih chadwargui humuuusiiig toriiin alband ajiluulmaaargui bn . Ard irged bid l ene tal deer tuuushatai uzel bodoltoi baij ajil saijrah bhshuuu . 4 nastai huuuhed meduuulne. Ywahgui geeed suuuj baisan ch gehshig . 4 nastai huuuhed tanihgui hun dagaad bi ywna gej helehuuu . haaashaa yuruuu ywj baigaagaa ch uhaaarch oilgohgui Yu boloood baigaaagch oilgohgui shdeeee
14 настай хүүхэд гэсээн сэтгүүлч дөрөв гээд буруу биччихсийн биш үү. Эцэг эхчүүд үр хүүхдээ сайн харах хэрэгтэй байна даа
Bichseniig chini unshaad, bur ergelzel turuud deerh yariltslagiig dahin unshij uzlee. Yaltchgui 4 nastai huuhed, duruvhun nastai huuhed 2 duugee avaad yavna geed suujiisan gej davtan davtan bichsen bn. Medeenii aldaa bish bololtoi
Ene yariltslaga uguj baigaa hun maani uuruu eruul uhaantai hun uu?
Ene setguulchiin aldaa bsan bna. Hohirogchiin nasiig 14 gehiig 4 gej bichjee.
Сэтгүүлчдийн алдаа байна ш дээ. 14 настай гэдгийг 4 гэж бичиж ташаа мэдээлэл цацсан байна.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хүн бүрийн үүрэг оролцоо маш чухал. Оролцохдоо Та хүүхдийн нэр хүнд нууцлалыг хадгалах үүрэгтэй шүү
ene muu teneg cin yu yrij bgaagaa yostoi medehgui dongio ve, 4 nastai huuhed buten jil huchirhiileld bgaad bas avaad yvah geheer 2; 3 tai duu naraa bas huchirhiiluulne gj bodood yvahgui gesen geh shig hudlaa soliorood. ter 4 nastai ohin cin nylah huuhed shuu de toglohoos oor yum medehgui degej dervej bgaash de. ene mangar ooroo yostoi iim bodol sedeltei teneg uu harin
Энэ монгол улсад хууль, хууль хяналт гэж байна уу? Элбэгдорж гэж мунаг, шуналын тулам, шуламын нэр олж авах гэж баталсан цаазын ялыг цуцалж мунагтангуудыг, алуурчдыг цаазлаад байгаачээ Ц.Нямдорж шударга хүн Хууль зүйн яамны сайд болж энэ хууль хяналтын байгууллагын замбараагүй үйл явдлыг таслан зогсооно гэдэгт итгэж байна. Элбэгдорж түүхэнд хамгийн их хуйвалдаан, хор найруулсан үхээр Хууль хяналтын чиглэлийн 5 байгууллагыг өөрийн гарын хүмүүсээр удирдуулж тоглолт хийсэн
Yanaa.