Германы дунд сургуулийн сургалтын түвшний ээлжит хяналт шалгалт таагүй үр дүн авч иржээ. Энэхүү шалгалтыг хамгийн сүүлд 2011 онд авч байсан бөгөөд түүнээс хойш сурагчдын сурлагын чанар олон хичээл дээр муудсан байна. Дөрөвдүгээр ангийн 30 мянган хүүхдийн дунд явуулсан шалгалтыг 2011 онтой харьцуулахад уншлагын хичээл долоон хувь, сонсож, ойлгох хичээл 16 хувь, зөв бичгийн хичээл 24 хувь, математикийн хичээл 17 хувиар муудсан үзүүлэлт гарчээ.
Тухайлбал, Бременд л гэхэд сурагчдын 40 хувь нь герман хэлний зөв бичгийн хамгийн доод стандартыг давж чадаагүй байна. Үүний гол шалтгаан нь хүүхдүүдийн дунд цагаачилж ирсэн хүүхдийн тоо эрс нэмэгдэж, сурлагын дундаж үзүүлэлт буурахад нөлөөлжээ.
Эх сурвалж: Tagesschau