Бразилийн иргэн, 12 настай хүү үеийнхэн дундаа гозон тэмээ л гэсэн үг. Түүний 2.3 метр өндөр нуруу цаашид ч өссөөр байх бөгөөд яаралтай мэс засал хийхгүй бол амь насанд нь халтай гэж эмч нар мэдэгджээ. Габриэль Гомесын энэ өндөр тархины гипофизын хавдраас болж үүсчээ. Өсөлтийн хэт их даавар ялгаруулж буй энэ асуудлаасаа болж хүү сургуульд ч явж чадахгүй болсон гэнэ.
Учир нь үеийн хүүхдүүдийн суудаг ширээ, сандал хүүд хэтэрхий намхадна. Эмч Флавио Кадежиани “Хүү ойрын 10-15 жилийн дотор амиа алдана. Тиймээс түүнд яаралтай мэс засал хийх хэрэгтэй” хэмээжээ. Габриэль хүү ээжтэйгээ сайн эмнэлэг, сайн эмчид үзүүлэхийн тулд 847 км замыг туулах хэрэгтэй болсон байна.
Эх сурвалж: Daily Mail