Ахлах ангийнхандаа зодуулсан хүүхдүүдийн биеийн байдал муу байна

2017-10-18 11:391min2
suragjid

Увс аймгийн Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуульд ахлах ангийхандаа зодуулсан нэг ангийн 20 сурагч  тархиндаа гэмтэл авч, зөөлөн эдийн гэмтэл авсан хэрэг энэ сарын 3-нд гарчээ. Тэд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж нарийн шинжилгээ өгсөн байна. Хүүхдүүдийн чихний хэнгэрэг нь хагарсан, тархиндаа  суурь ясны бэртэл гэмтэл, доргилт авсан гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэжээ.

Хүүхдүүдийн биеийн байдал одоогоор сайнгүй байгаа аж. Эцэг эхчүүдийнх нь хэлсэнээр зодуулсан хүүхдүүд халуурч, дотор нь муухай оргих, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч, гар толгой хөлөндөө хөх няц болсон байна.

Арван хоёрдугаар ангийн хүүхдүүдийг доод ангийнхаа хөвгүүдийг ангидаа оруулж ирэн хаалгаа дотроос нь түгжиж байгаад охидынхоо нүдэн дээр зодсон гэх мэдээлэл байгаа юм.Энэ хэргийг аймгийн цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

2 сэтгэгдэлтэй

  • цэцэг

    2017-10-18 13:20 at 13:20

    монгол улсын иргэд сэтгэл зуй арай дорой байна яанадаа

    Хариулах

  • Зочин

    2017-10-18 16:53 at 16:53

    huurnuuudiig shorond ni hataa

    Хариулах

цэцэг сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй