Увс аймгийн Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуульд ахлах ангийхандаа зодуулсан нэг ангийн 20 сурагч  тархиндаа гэмтэл авч, зөөлөн эдийн гэмтэл авсан хэрэг энэ сарын 3-нд гарчээ. Тэд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж нарийн шинжилгээ өгсөн байна. Хүүхдүүдийн чихний хэнгэрэг нь хагарсан, тархиндаа  суурь ясны бэртэл гэмтэл, доргилт авсан гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэжээ.

Хүүхдүүдийн биеийн байдал одоогоор сайнгүй байгаа аж. Эцэг эхчүүдийнх нь хэлсэнээр зодуулсан хүүхдүүд халуурч, дотор нь муухай оргих, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч, гар толгой хөлөндөө хөх няц болсон байна.

Арван хоёрдугаар ангийн хүүхдүүдийг доод ангийнхаа хөвгүүдийг ангидаа оруулж ирэн хаалгаа дотроос нь түгжиж байгаад охидынхоо нүдэн дээр зодсон гэх мэдээлэл байгаа юм.Энэ хэргийг аймгийн цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

By updown

2 thoughts on “Ахлах ангийнхандаа зодуулсан хүүхдүүдийн биеийн байдал муу байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн