Алтайн нурууны Шивээт хайрхан орчимд 2000 орчим жилийн настай хятад хувцас өмссөн эрэгтэй хүний мумми олджээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр манай улсын археологичид Өмнөд Солонгосын судалгааны багтай хамтран өнгөрсөн тав, зургаадугаар сард судалгааны ажил хийх явцад дээрх булшийг илрүүлсэн байна.
Ойролцоогоор 165-170 см өндөр нуруутай энэ олдвор “Торгоны зам”-ын дагуу аялж байсан худалдаачин эсвэл Хятадаас цагаачлан Монголд суурьшсан хүн байж магадгүй аж. Судлаачид хэн болохыг нь тодруулхаар ажиллаж байгаа бөгөөд Археологийн судалгааны төвд хадгалжээ. Муммийн хувцасыг Өмнөд Солонгост энэ сард багтан аваачиж ДНХ-гийн шинжилгээ хийхээр болсон байна.