Замын цагдааг мөргөсөн жолоочийг шалгаж байна

2017-10-17 09:471min0
tsagdaa

Замын цагдаагийн алба үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөж, осол гаргасан жолоочийг шалгаж байна.  Өчигдөр 2017.10.16) орой 18:00 цагийн орчимд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд уулзварт замын хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг мөргөсөн хэрэг гарсан.

Осол гаргасан жолооч замын цагдааг мөргөсөн даруйдаа Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж үзүүлсэн бөгөөд ноцтой бэртэл аваагүй гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна. Одоогийн байдлаар жолооч замын голд ажлаа хийж байсан цагдааг яагаад мөргөсөн нь тодорхойгүй байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй