Сүүлийн 40 жилийн дотор тарган хүүхдийн тоо дэлхийн хэмжээнд 10 хувиар нэмэгджээ. Хэрэв энэ хандлага хэвээр үргэлжилвэл 2022 он гэхэд өөхлөлттэй хүүхдүүдийн тоо хэвийн жинтэй үеийнхнийхээ тооноос даван гарах гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Их Британийн Лондоны эзэнт улсын коллеж хамтран таван наснаас дээш настай 130 сая хүний жин ба өсөлтийн ерөнхий дүгнэлтийг судлан энэ мэдээллийг гаргасан байна.
Хүүхдийн болон өсвөрийн үеийнхний өөхлөлт дэлхий даяар 1975 онд нэг хувьтай байсан бол 2016 он гэхэд энэ үзүүлэлт охидын хувьд 6, хөвгүүдийн тухайд хувиар нэмэгджээ. Харин өөхлөлтэй 5-19 насны хүүхэд ба өсвөрийн үеийнхэн 1975 онд 11 сая байсан бол 2016 онд 124 сая болтол нэмэгдсэн байна. Гэхдээ одоохондоо энэ нь өөхлөлтийн заагдсан босгоос доогуур байгаа юм.
Хүүхдийн өөхлөлт саяхнаас өндөр хөгжилтэй орнуудад буурч, харин бага ба дунд орлоготой орнуудад нэмэгдсэн байна. Түүнийг хор хөнөөлтэй хүнсний бүтээгдэхүүний реклам, бодлого, үнийн асуудалтай холбон тайлбарлажээ.
2 comments
Хийжүүлсэн ус, ундаа, кокзо кола хүний биед хортой, элэг өвчлүүлдэг, өөхлүүлдэг гэж бичээд байх юм. Энэ үнэн бол эдгээрийг хэрэглэхийг хорих хэрэгтэй. Түүнээс гаднаа гаднаас, тэр дундаа хятадаас химийн бодисоор үржүүлсэн гурил будаа, чихэр жимсийг авч ирдгээ наймаачид зогсоох хэрэгтэй. Төр үүнд хяналт, хязгаар тавих ёстой.
tiim ee.Зочин
2017-10-17 22:44 182.160.4.9 -tei sanal neg baina