Норвегийн 2018 оны улсын төсвийн төсөлд цахилгаан машинаас татвар авах асуудал багтсан нь нутгийн сэтгүүлчдээс “Tesla-гийн татвар” нэр авчээ. Хүнд гэгдэх цахилгаан машинаас татвар авахаар шийдсэн нь нэн түрүүнд Model S, Model X загваруудад хамаатай болж таарав. Энэ тухай Норвегийн VG сэтгүүл мэдээлжээ.
Шинэ татварын талаар уг сэтгүүл Model S цахилгаан машины арай хөнгөн загвар 75D хувилбараас 7000 мянган норвеги крон, энэ машины дээд ангиллын P1000D ба Model X загварт 70000 кроны татвар ногдуулна гэж мэдээлсэн байв. Харин жин нь хоёр тонн болж чадахгүй Model 3 загвар татварт хамрагдахгүй гэнэ.
Шинэ татварт Норвегийн автын холбоо (NAF) дургүйцэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэдний эсэргүүцэлд энэ татвар нь 2025 он гэхэд хэрэгжүүлэх агаар мандлын хорт хийн хаягдлыг бууруулах хөтөлбөрийн боломжийг хаана гэж дурджээ. Норвегийн эрх баригчид 2026 оноос эхлэн тус оронд дотоод шаталтын хөдөлгүүртэй машин ашиглахыг хориглож байгаа гэж зарласан байлаа.
Норвегид хибрид машиныг оролцуулаад цахилгаан машины хэрэглээ машины 29 хувь хүрч байсан бол 2017 оны наймдугаар сард 35 хувьд хүрчээ. Tesla Model X ба Model S загварууд нь Норвегид хамгийн өргөнөөр худалдагддаг цахилгаан ба хибрид машинуудын жагсаалтын найм ба 15 байрыг эзэлж байна.
Эх сурвалж: VG