АНУ-ын Чепмены их сургууль “Америкчуудын айдас” нэртэй иас нийгмийн санал асуулга явуулж, 1200 хүнээс хариулт авчээ. Судалгаанд оролцогч америкчууд авлигыг айдсын нэгдүгээрт тавьсан байв. Ийм айдас явдагаа санал асуулгад оролцогчдын 74 хувь нь илэрхийлжээ. Жилийн өмнө энэ үзүүлэлт 60.6 хувьтай байжээ.
Хоёрдугаар тэдний эрүүл мэндийн асуудал багтсан байна. “Obamacare” гэгдэж байсан эрүүл мэндийн шинэчлэл албан бусаар “Trumpcare” болсон нь асуугдагчдын 55 хувийг зовоожээ. Харин эмнэлгийн зардал нэмэгдэх нь америкчуудын 48.4 хувийг “зовоосон” байна.
Мөн хүрээлэн буй орчны хамгаалалт, ундааны ус ба агаарын бохирдол тус бүртээ 53 хувь, 50 хувь, 44.9 хувийн айдсыг төрүүлсэн байна. Асуудагчдын тал хувь мөнгөгүй болно гэж айж байгаа бол 48.4 хувь нь дэлхийн дахин нэг дайнд татагдан орох вий хэмээн айж байна. Мөн тэдний 47.5 нь Хойд Солонгосын цөмийн бөмбөгнөөс айж байгаагаа илэрхийлжээ.