Интернэт технологийн ертөнцөд хүмүүсийг хооронд нь танилцах сайтууд ажиллах болсон нь үндэстэн хоорондын гэрлэлтийг нэмэгдүүлж харин салалтын тоог багасгажээ. Ийм дүнэлтийг Их Британийн Эссексийн их сургууль ба Австрийн Венийн их сургуулийн мэргэжилтнүүд гаргажээ.
Танилцах сайтууд анх 1990-ээд онд гарч ирсэн бөгөөд өнөөдрийн гэрэлтийн гуравны нэгийг онлайн-танилцалт эзлэх болжээ. Эдгээр сайтууд нь анхны болзоо гэдгийг өөрчилснөөс гадна гэрлэлтийн институцыг өөрийг нь өөрчилсөн байна. Өмнө нь хосууд өөрсдийн танилаар голчлон дамжиж танилцаж гэрлэдэг байв. Харин өнөөдөр хүмүүс нийгмийн шинэ холбоог бий болгож байна.
Судлаачид хүмүүс хосоо хэрхэн сонгож байгааг загварчлан авч үзсэн байна. Хуучин танилцах аргаар хийгдсэн гэрлэлтийн бүтцэд үндэстэн ястнуудын гэрлэлт цөөн байсан байна. Харин одоо тэдний тоо интернэтийн буянаар нэмэгджээ. Энэ тоо ерээд оны дунд үеэс нэмэгдсэн байв. Онлайн танилцлагын гэрлэлтүүдийн бас нэг гайхмаар үр дүн нь гэрлэлтийн тогтвортой байдал. Интернэтийн хосууд салах нь ердийн гэрлэлтийнхээс хамаагүй бага гэнэ.
1 comment
genee gesen ugeer iim niiitlel bichdeggui um nertei ustai eh survalj medee tavij bai. fb nii gol bitgii ooriinhoo amidraliig bichej mongoliin zaluusiin tolgoig erguul pls