Орчин үеийн нийгэм залуужсан. Залуу насыг ео нь хэрхэн хадгалах вэ? гэсэн түгшүүр ихсэх хандлагатай боллоо. Сүүлийн судалгаагаар хамгийн гоо үзэсгэлэнтэй гэгдэж байсан хүмүүсийн нас 40 рүү дөхөж явна. Бостоны их сургуулийн анагаахын коллежийн эрдэмтэд “People” сэтгүүлээс гаргадаг хамгийн үзэсгэлэн төгс гэж нэрлэгдсэн хүмүүсийн 1990 он ба 2017 оны чансааг харьцуулан судалсан байна.
Тэдний судалгааг нийтэлсэн Telegraph сонины хэлснээр 30-аад жилийн өмнө хамгийн гоё хүмүүсийн дундаж нас 33 байсан бол өнөөдөр 38.9 жил болжээ. Энэ төвшин одоо ч дажгүй харагдах нас ахисан жүжигчин эмэгтэйчүүдээс болж нэмэгдсэн байх л даа. Жишээлбэл өдгөө 59 настай Шэрон Стоун, Мишель Пфайффер хоёр гэхэд л “хөөрхөн” хэвээр байгаа гэх үү дээ.
2017 оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр 49 настай Жулия Робертс нэрлэгдсэн гээд бод.
Дашрамд дурьдахад энэ гурван жүжигчид 1990 оны хамгийн гоё хүмүүсийн чансаанд байлаа. Эдгээр хүмүүс ч үнэлгээний өөрчлөлтөд нөлөөлсөн байж болох юм. Судлаачдын тогтоосноор гоо үзэсгэлэнгийн үнэлгээнд арьсны бараандуу өнгө бас багтаж буй аж.
1990 онд “People” сэтгүүлийн үнэлгээний 88 хувийг цагаан арьсан эмэгтэйчүүд авч байсан бол одоо тэдний хувь 70.4 хувь болон буурчээ.
Доктор Нилам Вашийн толгойлсон эрдэмтдийн судалгаа нь “Jama Dermatology” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Энэ оны хамгийн гоё хүмүүсийн сонголтод арьсны өнгө, насаар янз бүрийн төвшнийхөн багтжээ. Үүнээс гадна эрдэмтэд массмедиа олон түмэнд гоо сайхны хэм хэмжээг тулгаж байна гэж үзсэн байна.
Эх сурвалж: People