Дэлхийн хамгийн их нууцлагдмал улс бол Хойд Солонгос. Гэхдээ тус улсын иргэдийн амьдрал нь ганцхан пуужингийн туршилт гэж ойлгож болохгүй. Хойд Солонгосчууд шар айраг ууж, тамхиа татдаг, гоо сайхнаа ч арчилдаг. Энэ тухай мэдээллийг Николас Боннерын “Хойд Солонгост үйлдвэрлэв” номоос олж авч болно.
Шар айраг ба янжуур
“Пхонхак” задгай шар айраг нь муугүй амттай аж. Түүний шүүлт муу учир удаан хадгалагдахгүй. Тиймээс ийм шар айргийг зөвхөн нутагт нь ууж болох гэнэ. Энэ шар айргийг Их Британиас 2002 онд худалдан авсан төхөөрөмж дээр чанадаг ажээ.
«Пхонхак» шар айргийн барааны тэмдэг
“Пхеньян” тамхины хайрцаг. Хойд Солонгосын тамхи чанартайд тооцогдохгүй. Алтан хайрцаг нь тамхины дээд ангилал гэдгийг харуулдаг бололтой. Ногооны диетын улмаас организм нь хатуу тамхийг татаж чаддаггүй гэх яриа байдаг ч хатуу тамхи нь тэнд үнэ өндөртэй.
“Пхеньян” mамхины хайрцаг
Шуудангийн марк ба ил захидал
Шуудангийн маркийн зурганд гоо сайхны барааг тухайлбал, кэсоны хүн орхоодойн үндсээр хийсэн бүтээгдэхүүнийг зуржээ. Шуудангийн ил захидалд “Кымгансен уулын дуулал” дуурийн зургийг тавьсан байна. Уг дуурьт Японы булаан эзлэлтийн үеэр хэлмэгдээд дараа нь гэр бүлтэйгээ нийлж чадсан Хван Сок Миний тухай өгүүлдэг.
Чучхейн (2004) ил захидалд Солонгосын янз бүрийн дайны партизануудын хөргийн наана фермер, сэхээтэн, ажилчин, цэрэг дөрвийг зуржээ. “Шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн бичигтэй.
Британий хаантны гэр бүлийн зураг бүхий дурсгалын шуудангийн марк. Үүнийг марк цуглуулагч нарт зориулжээ. Сонирхолтой нь Хойд Солонгос удирдагч нараа маркны зурагт үлдээдэггүй. Тэдний хөрөг өөрсдийнх нь бисэн болон бусад номонд л хэвлэгддэг байна.
Хүүхдийн тоглоомын гар буу
Хайрцаг дээр нь “ганцаараа зуугийн эсрэг” гэсэн армийн онч үгийг бичсэн байна. Зараа нь хүүхдийн зурмал киноны баатар бөгөөд солонгосын баатрыг илэрхийлнэ. Чоно нь мэдээж дайсан америк аж.
Комикс сэтгүүлд “Усан доорхи тулалдаан”-ы талаар өгүүлсэн байна. Хойд Солонгосын тусгай албаны отряд дайсны ар талд америкийн цэргийнхнээс залуу солонгос бүсгүйг аварсан талаар энд өгүүлнэ.
Ликер дарстай шоколадын чихрийн цуглуулгын хайрцаг. Хойд Солонгосын люкс брэнд.
“Империализм сөнөтүгэй, холбоо” хэмээн нэрлэгдсэн 1996 оны спортын тоглолтын тасалбар. Энэ нэр Ким Ир Сений 1926 онд үндэслэсэн гэх байгууллагатай холбоотой. Энэ нь Солонгосын Хөдөлмөрийн намын урьдатгал байсан гэдэг.