Ерөнхийлөгч намайг яагаад “зуулгасан” юм бол?!
Намайг үг сүггүй гүжирджээ. Муухай гүжирджээ. Муухайгаар зогсохгүй улс төрийн зорилгоор санаатай гүжирджээ. Намайг Ардчилсан Намаас зайлуулахыг намын шинэчлэлийн “гол нөхцөл” болгон “шаардах”-ын тулд гүжирджээ.
Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх сонинд ярилцлага өгчээ. Зүгээр зөвлөх биш улс төрийн бодлогын зөвлөх шүү!
Тэр бээр ярилцлагадаа “…шинэчлэгдье гэж байгаа бол янз бүрийн шалтгаанаар бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсээс АН салах хэрэгтэй. Сая л гэхэд нийслэлийн хуралд манай Э.Бат-Үүл “60 тэрбум”-ын талд ашигтайгаар оролцлоо. Хээрийн боохойтой нийлсэн хотны нохой хэцүү, үргэлж борвиноос зуудаг” гэжээ.
Намайг үг сүггүй гүжирджээ. Муухай гүжирджээ. Муухайгаар зогсохгүй улс төрийн зорилгоор санаатай гүжирджээ. Намайг Ардчилсан Намаас зайлуулахыг намын шинэчлэлийн “гол нөхцөл” болгон “шаардах”-ын тулд гүжирджээ.
Ярилцлага авч буй сэтгүүлч “Монгол улсын шинэхэн Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуягийн хувьд…” асуулт тавьж байгаагаа онцолсныг бодоход хариуцлагатай ярилцлага!
“Бүлэглэлийн засаглал” гээчийн зохиогч нь, загалмайлсан эцэг нь “Алтан гадас”фракц гэдгийг манай намынхан нийтээрээ мэднэ. Ерөнхийлөгч бүр ч сайн мэднэ.
Социалистуудын хуйвалдамтгай, урвамтгай,наймаачин сүнсийг тээгч“Алтан гадас” мэндэлсэн тэр өдрөөс Монголын улс төр Нарантуул зах шиг эрх мэдэл, албан тушаал наймаалцдаг зах болон хувирсныг ард түмэн андахгүй. Ерөнхийлөгч бас андахгүй.
“Алтан гадас “хэмээх сүржин нэрийн цаана бодлогоор хомсхон улстөрийн цадиггүй панзчид нуугддаг. Алтангадасчууд “Алтан гадас”-аа ч худалдчихдагийг Үндэсний Бодлогын Хорооны сунгаагаар бид харж л байсан. Ерөнхийлөгч бас харж л байсан.
Тэдгээр панзчид жилийн өмнөхөн Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг намаас хөөхийг манай намын шинэчлэлийн гол шаардлага болгон тулгаж байсан билээ. Тэдний шаардлага биелсэн сэн бол өдийд Баттулга Ерөнхийлөгч, Эрдэнэ Намын дарга болохгүй байсан нь лавтай.Тэр үед алтангадасчууд “Бүлэглэл”-тэй улс төрийн наймааны үнэ цэнээ тохирчихсон байсныгшинэхэн Ерөнхийлөгч мэдэхээр барах уу.
Гэтэл, Ерөнхийлөгч маань өнөөдөр “Алтан гадас”-ыг өөрийн “бууны нохой” болгон халамжилж аваад над руу туун “борвиноос зуулгаж”байна. Би Х.Баттулгад ямар ч гэм хийгээгүй.
Бид хоёр 90 оноос өнөөг хүртэл сайхан нөхөрлөж ирсэн.Хувь хүнийхээ хувьд бие биеэ гомдоочихоор зүйл хийгээгүй санагдана.
Улстөрд ч хоорондоо эрх мэдэл булаацалдахаар тулж үзээгүй. Угаасаа би албан тушаал булаацалдаж “үсдэлцэж” сураагүй.
Би ерөнхийлөгчийн сонгуулиар, М.Энхболдтой хариуцлага тооцож “бүлэглэлийн засаглал”-ыг унагахыг нийслэлчүүддээ уриалж байсан. Миний уриалгыг 300 мянга гаруй хүн үзсэн нь сонгуульд зохих ёсоор нөлөөлсөн нь дамжиггүй.Гэлээ ч хариу болгож “бялууны үртэс” ч нэхээгүй.Тийм хүсэл ч үгүй.Би хөдөө фермер болох санаатай мачийж байна.
Гэх зэргээр яаж ч бодоод үзсэн шинэ Ерөнхийлөгч надад дургүйцэн “нохойгоор туулгах” хувийн шалтгааныг би олж харахгүй байгаа юм.Тэгэхээр “Алтан гадас”-аар дайруулж байгаа цаад шалтгаан хувь хүний харьцаанаас хэтэрсэн стратеги, бодлогын шинжтэй байж таарлаа хэмээн таамаглахаас өөр аргагүй.
Би Ерөнхийлөгчтэй санал нийлэхгүй бодлогын ноцтой асуудлууд бий. Түүнийгээ ч нуудаггүй.
Тухайлбал, цэргийн хүчээр бүтээн байгуулалт хийхийг маш буруу гэж би хувьдаа үздэг.Учир юу гэвэл чөлөөт эдийн засаг, түүнд суурилах улстөрийн ардчилсан тогтолцооны нэг чухал үндэс нь хөдөлмөрийн чөлөөт зах зээл юм. Бүтээн байгуулалтыг албадлагын хөдөлмөрөөр хийлгэвээс гарцаагүй чөлөөт эдийн засгийг сүйтгэж улмаар дарангуйлалд хүргэдэг. Тийм учраас, барууны ардчилсан улсуудад боолын, хоригдлын, цэргийн, захиргаадалтын зэрэг аль ч хэлбэрийн албадлагын хөдөлмөр эрхлэлтийг хатуу хориглох болсон нь энэрэнгүйн ёсны гэхээсээ илүүтэй ардчилсан эдийн засаг, улс төрийн тогтолцоог хамгаалах шаардлагаас үүдэлтэй билээ.
Бас гадаад бодлогын асуудлаар зөрөлдөж байна.
90 оны ардчилсан хувьсгалын нэг том ололт бол Зөвлөлт гүрнээс тулгасан нэг тулгуурт гадаад харилцаанаас олон тулгуурт,тэр дотроо хоёр хөршийнхөө тухайд тэнцвэртэй харилцаанд шилжсэн явдал юм.Монгол улс Хятадаар айлгасан Зөвлөлт маягийн гадаад бодлогоос татгалзсан.
Гэтэл сүүлийн үед мөнөөх улирч одсон Зөвлөлт маягийн гадаад бодлого Ерөнхийлөгчийн оролцоотой сэргэж байгаа нь санаа зовоож байна.
90 онд бид нэг их гүрнээс хараат байхын эсрэг тэмцэж байсныг ардчилсан хувьсгалын партизан болох Баттулга тун сайн мэднэ.Өөрөө ч энэ азтай завшааны тухай сайхан нийтлэл бичиж байсан юм.
Одоо болохоор Хятадын эсрэг “эдийн засгийн хориг” тавьчих шахуу зүйл ярьж байна.Өнгөц харахад инээдэмтэй мэт боловч алсдаа стратегийн ордуудыг зөвхөн оросын хөрөнгө оруулагчид тавьж өгөхөөс өөр гарцгүй байдалд оруулах аюултай.Тэгвэл эргээд нэг тулгуурт гадаад харилцаатай, гагц Орос гүрнээс хараат улс болно шүү дээ! Ийм хариуцлагагүй гадаад бодлогыг шүүмжлэхээс өөр аргагүй.
Бизнесийн эрхийн халдашгүй байдлын талаар мөн л санал зөрөлддөг. Төрийн эрх мэдэл эзэмшиж буй аливаа албан тушаалтан хүний хувийн өмч болоод бизнесийн нэр хүндэд хууль бусаар халдаж болохгүй гэдэг зарчим бол манай нийгмийн үнэт зүйл.Иргэнийхээ эдийн засгийн эрх чөлөөг зөвхөн хуулийн үндэслэл бүхий шүүхийн шийдвэрээр хязгаарлана.
Гэтэл Ерөнхий сайд асан С.Баяраас эхлэн УИХ-ын дарга асан Ц.Нямдоржоор үргэлжилсэн хүний хувийн өмч,бизнесийн нэр төрд халдах явдал Ардчилсан Намынханд халдварлахдаа хүрсэн.
С.Баяр, Ц.Нямдорж нар коммунист угшилтай намын гишүүд.Монголын коммунистууд иргэнийхээ хувийн өмчийг хурааж амьгүй албат болгосны горыг амсаж БНМАУ-ын эдийн засаг дампуурсан.Монголын эдийн засгийг аврах гэсэн зорилго л 90 оны ардчилсан хувьсгалынэдийн засгийн агуулгыг тодорхойлж байсан юм.
Өнөөдөр 90 оны өмч хувьчлалыг луйвар байсан гэх гишүүд УИХ-д цөөнгүй харагдаж байна билээ. Тэд давраад Мах импекс, Талх чихэр,Алтан тариа, АПУ, НИК гэх зэргээр хувьчлагдсан компаниудыг төрд нь эргүүлж авна гэсэн тогтоол гаргавал яах юм болж байна.
Луйвар луйвар биш эсэхийг,хууль бус мөн эсэхийг улстөрчид тогтоодоггүй зөвхөн шүүх тогтоодог юм. Шүүхээр луйвар гэдэг нь тогтоогдвол хураалгүй яах вэ.
Өмч хөрөнгийн асуудлыг шүүх бус улстөрчид яриад эхэлбэл цаанаа ямагт ямар нэгэн дээрмийн зорилго агуулж байсныг түүх нотолдог юм. Тийм учраас,төрийн индэр дээрээс хувь хүний бизнесийн нэр хүнд өмч хөрөнгө рүү халдахыг би сэжиглэдэг юм. Асуудал байгаа бол шүүхээс зугтааж улстөржөөд байлгүй, шүүхэд хандах хэрэгтэй шүү дээ!
Тийм ээ! Ерөнхийлөгч бид хоёрт бодлогын зөрөө бий. Энэ бол нээлттэй нийгэмд байдаг л зүйл. Тэгэхээр үүнд эмзэглээд “Алтан гадас”-аар борвиноос зуулгаад байх хэрэггүй юм даа!
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл
5 comments
шинэчлэгдье гэж байгаа бол янз бүрийн шалтгаанаар бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсээс АН салах хэрэгтэй. Сая л гэхэд нийслэлийн хуралд манай Э.Бат-Үүл “60 тэрбум”-ын талд ашигтайгаар оролцлоо. Хээрийн боохойтой нийлсэн хотны нохой хэцүү, үргэлж борвиноос зуудаг”—Битгий уйл-Битгий уйл—-Битгий уйл-
Ardchilal gej chukham yamar niigem yum be Mongol ardchilsan niigem gegchiig baiguulaad 30 sham jil bolloo. Tegeed yu uurchlugduv. Ard tumnii amidral sairavuu Uurchludsun nudend kharagdaj tarkhi oyun sanaand mini uldsen zuil gevel ene khuvsgal geechiig udirdsan Elbegdorj erunkhiilugch bolj nasaaraa idekh khooloo beltgej sul tsalintan bolj,Batuul ulsiin baatar tsolton bolj ulaanbaatar khotiin darga bolj amidralaa ers deeshluulev. Uul ni khuvsgaliin udirdagch lider khun bol edgeer khumuus shig baikh yosgui baisan yum. Edend alsiig kharakh ukhaan bas melmii dutsan yum. Ed komunistuudad nair tavij khuivaldan ankhnaasaa mordokhiin khazgai bolson yum. Uunii goriig odoo bid jiriin ar irged, niigemeeree amsaj baina. Mongoliin uls tur unuudur mafi bolj khuvirsaniig niiteeree khuleen zuvshuurukh kheregtei, 1990 onii khuvisgal geed baigaa ni unen chanartaa khuvisgal ogt baigaagui. Odoo ljinkhene ardchilsan khuvisgaliig songodog utgaar ni khiikh tuukhen tsag tokhiroo burdeed baigaa busuu!!! Zauulchuudaa tolgoigoo undiilguj nudee neetsgee. Ireedui TA NAR iin gart baina. KHULGAICH, LUVARCHID aas ekh ornoo avartsgaa !!!
Ardchilal mongold ogt hereggui, ter ardchilalaa avaad zail
ta yagaad 60terbumiin tald dalduur zogsood bnaaa. ta yagaad uh hurliin songuuld namaa yalagduulah muu huvilbariig altanhuygtai zursuur baij songov oo uund l hariu uguuch bitgii eldev yum hamj yariad gonshigonood bai
Та Элбэгдоржийн хэлсэнээр дандаа Намынхаа эсрэг байхаа хэзээ болих юм бэ ? Сонгуулийн хуулийн еерчлене гэж орилсоор байгаад намаа ялагдуулсан. Одоо серег хvчин болсон байхад АН д Элбэгдэоржийг оруулж ирэхийн тул ийм акц хийж байгаа юм шиг л харагдаад байна даа