“Исламын улс” бүлэглэлийн террористуудаас Сирийн газар нутгийн 92 хувийн чөлөөлсөн тухай Оросын БХЯ-ны төв хэвлэл «Красная звезда» (“Улаан од”) сонинд өгүүлжээ. Энд тэмдэглэснээр, Оросын Агаар, сансрын хүчин долоо хоногийн дотор 500 байлдааны нислэг, тэдний тоонд 130 дроны нислэг хийж террористуудын 1260 байгууламжийг устгажээ.
Аравдугаар сарын 10-нд Оросын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков Агаар сансрын хүчний онгоцнууд Исламын улс бүлэглэлийн эдийн засгийн бүтцийг бүрэн устгаж, террористуудын нефть олборлон зарах бүх оролдлогыг таслан зогсоосон. Мөн санхүүжилтийн эх сурвалж, зэр зэвсэг авах мөн хөлсний дайчдыг элсүүлэх гэсэн террористуудын оролдлого Сирид бүрэн хаагдсан хэмээн мэдэгдэж байв.
Исламын улс бүлэглэл Сирид ялагдаж байгаа бөгөөд тэд Ирак дахь хяналтын нутаг дэвсгэрээ бэхжүүлэхээр хүчээ зузаатгаж байна хэмээн генерал хэлжээ. Энэ үеэр АНУ-ын толгойлсон эвсэл Исламын улс гэх халифатын нийслэлээр зарлагдсан Сирийн Ракка хотыг бүрэн чөлөөлжээ. Исламын дайчдын үлдсэн хэсэг Сирийн чөлөөт армид бууж өгөв.
Эх сурвалж: Красная звезда