Европт дарсны үйлдвэрлэл буурлаа

2017-10-16 12:191min0
dars 2017

Европын дарсны үйлдвэрлэлийн гол орнууд болох Франц, Герман, Итали, Испани зэрэг орнууд цаг уурын экстремаль үзэгдлийн улмаас энэ жил усан үзмийн ургацаа бүрэн авч  чадсангүй. Бусад дарс үйлдвэрлэгч нар ч ургацгүй сууж байна. Ургацын уналтын үзүүлэлт нь дэлхийн хоёрдугаар дайны жилүүдийн үзүүлэлттэй эн зэрэгцэх хэмжээнд иржээ. Европын дарсны үйлдвэрлэгчид мэдэгдэхдээ ургац авч чадаагүй. Дарсны чанар өндөр байх ч үнэ нь нэмэгдэнэ. Гэхдээ алдагдлаа нөхөж чадахгүй гэсэн байна.

Европын холбооны хэмжээнд энэ жил 145 сая гектолитр (нэг  гектолитрт-100 литр) дарс дарагдсан нь өмнөх оныхоос 14 хувиар бага байгаа юм. Усан үзмийн талбайнууд цочир хүйтрэлт ба үер, ганд нэрвэгджээ. Италид гэхэд л ургац 26 хувиар буюу 40 сая гектолитр хүртэл буурав. Франц, Испанид ургац өмнө байгаагүй хэмжээгээр бага байсан аж. Зөвхөн Португали л дарсны үйлдвэрлэлээ 10 хувиар нэмэгдүүлж зургаан сая гектолитр болгосон байна.

Эх сурвалж:foodbev.com

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй