Нисгэгчгүй аппаратад салхич шувууны далавчны “технологи”-ийг ашиглана

2017-10-16 12:121min1
salhich 2017

Агаарын урсгалаар хөвөгч олон шувуунууд дээрээ хар, доороо цагаан зэрэг өнгө өнгийн далавчтай байдаг. Усан дээгүүр урт зайг туулах чадвартай альбатрос шувуу нь үүний нэг  тод жишээ болно. Өмнө нь зологичид түүний далавчны өнгийг өнгөлөн далдлах зориулалттай хэмээн үзэж байсан юм.

Гэтэл АНУ-ын Нью-Мексико мужийн Их сургуулийн агаар, сансрын инженерүүд далавчны ийм өнгө нь агаарын урсгалыг үр дүнтэйгээр ашиглан нисэлтийнхээ чадвар тэвчээрийг нэмэгдүүлдэг гэж үзэв. Далавчны хар өнгө нь нарны  гэрлийг өөртөө шингээн далавчны доод хэсгээс 10°с хэмээр илүү халдаг байна. Тэр нь далавчны талбайд агаарын даралт, агаарын эсэргүүцлийг бууруулдаг аж. Инженерүүд нисгэгчгүй аппарат бүтээхдээ түүний энэ чанарыг ашиглахаар ажиллаж байгаа гэнэ.

1 сэтгэгдэлтэй

  • hj

    2017-10-17 12:55 at 12:55

    TERORIST BISHEE HAR GARIGIIN TERORIST ASHIGLAH

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй