Цагдаа руу инээмсэглэж буй бяцхан хүүхдийн зураг сүүлийн үед интернэтийг шуугиулж байна. Уг зургийг Энэтхэгийн цагдаагийн албаны ажилтан Свати Лакра, Хайдарабадын цагдаагийн хэлтсийн “Твиттер” хуудаснаа тавьжээ.
Дөрвөн сартай Фаисан Хан өөрийг нь хулгайлсан хүмүүсээс аварсны дараа цагдаа нар руу инээсэн аж. Түүний ээж Хумера Бегум тэнүүлчин учраас хүүг хулгайлахад амархан байсан бололтой. Цагдаа нар түүнийг 15 цагийн турш эрсний эцэст хүүг хулгайлж, зарах гэж байсан хүмүүсийг олжээ.
Эх сурвалж: Life
2 comments
teneg iim ym niitlehee boli
goe