У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийн нэрс өчигдөр (2017.10.12) тодорч, АТГ-т нэр дэвшсэн сайд нарыг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодруулах тухай албан бичиг хүргэгдсэн. Тус газар УИХ-ын гишүүдийг нягталж үзээд ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариу ирүүлсэн байна.
Өчигдөр мөн Ерөнхийлөгч Х.Баттлугад шинэ Засгийн газарт багтах бүрэлдэхүүнийг танилцуулж, зөвшилцөх тухай санал хүргэгдсэн байгаа. Ерөнхийлөгч зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн хариу өгөхөөс үл хамаарч сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барьж, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.