Айлын хашаанаас олдсон гранатыг аюулгүй болгов

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Багануур дүүргийн 8 дугаар хорооны айлын хашаанд үл мэдэгдэх байдалтай хоёр ширхэг гранат байна гэх мэдээлэл Онцгой байдлын албаныханд ирсэн байна.

Энэ тухай мэдээг Онцгой байдлын албанд энэ сарын 12-ны пүрэв гаригт өгчээ. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Цагдаагийн болон Онцгой байдлын хэлтэс, Зэвсэгт хүчний жанжин штабын Тусгай томилолтын 084 дүгээр ангийн албан хаагчид шуурхай ажиллаж, байлдааны хориглолтын зориулалт бүхий гал үүсгэгчгүй F1 загварын 2 ширхэг гранат байсныг аюулгүй болгов.

Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн