Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинар хоёрдахь өдрөө үргэлжилж байна.
Тус семинар нь нь 2017-2018 оны өвөлжилтөд гарч болзошгүй хүндрэлийг тодорхойлж, эрт сэрэмжлүүлэх, гарч болзошгүй хүндрэлийг бууруулж, бэлэн байдлаа хангахын тулд нэн шаардлагатай арга хэмжээ болон тусламжийг тодорхойлох, шуурхай зохион байгуулах, нөхцөл байдал хүндэрсэн үед үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангуулах, өмнөх жилүүдийн зудын хор уршгийг арилгасан туршлага дээр суурилан хор уршгийг арилгах стратеги боловсруулах зорилготой юм.
Эх сурвалж: ОБЕГ