Таван жил барьцаалагдсан хосыг суллажээ
2017-10-13 10:17

Афганистаны лалын босогчдын “Талибан” бүлэглэлийнхэнд таван жил барьцаалагдсан Канадын иргэн Жошуа Бойл, түүний эхнэр Кейтлан Коулман нарыг бага насны хүүхдүүдтэй нь хамт суллажээ. Хосууд 2012 онд тус улсад явган аялал хийж яваад зэвсэгт бүлэглэлийнхэнд хулгайлагдсан аж. Тэд барьцаанд байхдаа гурван хүүхэдтэй болсон байна.
Пакистаны армийнхан өчигдөр (2017.10.12) мэдэгдэл хийхдээ Америкийн нэгэн гэр бүлийн таван гишүүнийг босогчдын гараас амжилттай сулласан бөгөөд удахгүй эх оронд буцаана гэжээ. Барьцаанд байсан гэр бүлийн гишүүдийн биеийн байдал эрүүл саруул, сайн байгаа аж.