Фото: Adam Beam / AP
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ойрын хугацаанд нүүрсний салбарын зохицуулалтын хэм хэмжээг зөөллөн экс Ерөнхийлөгч Барак Обамагийн зүтгүүлж байсан “Цэвэр эрчим хүч” хөтөлбөрөөс татгалзана. Энэ тухай АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагийн тэргүүн Скотт Прюитт мэдэгдэв. Түүний хэлснээр АНУ-д “нүүрсний эсрэг дайн” дуусан гэнэ. Мөн тэр Парисын уур амьсгалын гэрээнээс АНУ гарч байгааг “зөв шидвэр” гэж хэлжээ.
Скотт Прюитт мөн АНУ-ын нүүрсний эсрэг дайн төгслөө. Хүрээлэн буй орчны агентлаг ч холбооны бусад алба ч бид ямар нэгэн салбарт дайн зарлаж байна гэж ярих ёсгүй. Өнөөгийн Ерөнхийлөгч асар их зүрх зориг гаргалаа. Тэрбээр Америкийн сонирхолыг бүхнээс дээгүүр тавин бусдад “үгүй” гэж хэлж Парисын уур амьсгалын тухай гэрээнээс гарч байна. Энэ бол зөв шийдвэр хэмээжээ.
AP Politics ✔@AP_Politics EPA to abandon Obama’s clean power plan, which restricted greenhouse gas emissions from coal-fired power plants: http://apne.ws/iscSGKS 23:10 – 9 окт. 2017 г.