Зам тээврийн ослоор өчигдөр (2017.10.10) хоёр иргэн амиа алдаж, 27 хүн бэртсэн байна. Увс аймаг, Наранбулаг сумын нутагт шороон замд БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугаар тодорхойгүй Мустанг маркийн мотоцикль осолдож 31 настай О нь гэмтлээ даалгүй нас баржээ. Мөн Хан-Уул дүүргийн нутаг “Буянт-Ухаа-1” хорооллын 701-р байрны замд T.Pruis маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 57 настай П-г мөргөж амь насыг нь хохироосон байна.
Замын цагдаагийн албанд бүртгэгдсэн авто осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн зургаа, мөргөлдсөн 12 хэрэг тус тус гарчээ. Өчигдрийн байдлаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан 37 жолоочийг илрүүлэн шалгаж, арга хэмжээ авчээ.