Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампад алдар нэртэй болгосонд нь талархлаа илэрхийлжээ. Түүний хэлснээр Трамп түүний нэрийг байнга дурддаг гэнэ. “Эзэнт гүрний тэргүүн намайг дурсдаггүй өдөр ч байдаггүй нь нэр төрийн хэрэг. Энэ нь би илүү сайн зүйл хийж байна гэсэн үг” хэмээн төрийн телевизийн эфирээр мэдэгджээ.

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн наймдугаар сард Венесуэлийн эсрэг санхүүгийн шинэ хориг арга хэмжээ авахыг сайшааж, Европын холбооны орнуудыг ч ийм байдалд уриалсан байна. Николас Мадурогийн дарангуйлал хүмүүсийг хоолгүй, эмгүй болгож, ардчилсан байдлаар сонгогдсон сөрөг хүчнийхээ гарыг хүлж, үг хэлэх эрх чөлөөг хатуугаар дарж байна хэмээн Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгджээ. Хоёр улсын хоорондын харилцаа Трампыг тангараг өргөснөөс хойш эрс муудсан юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн