2017-10-09 10:411min01

Мянга гаруй иргэн замд хаагджээ

tsas

Өчигдөр (2017.10.08)орсон их цасанд орон нутгийн зарим зам хаагдаж, хальтиргаа гулгаа үүссэн байна. Энэ сарын 08-9-нд шилжих шөнө Улаанбаатар-Дархан чиглэлийн замд 1000 гаруй иргэн хаагджээ. Энэ дагуу  “Баянчандмань АЗЗА”, Дархан АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани яаралтай цэвэрлэж, авто тээврийн хэрэгслийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн, хөдөлгөөнийг нээжээ.

Зам тээвэр хөгжлийн сайдын тушаалаар өчигдөр Улаанбаатар-Дархан-Уул, Дархан-Уул-Сэлэнгийн автозам, замын байгууламжийг оройн 20:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл түр хаасан юм.