“Монгол глобал” ХХК-ийн мэдлийн “Саруул” худалдааны төвд ням гаригийн (2017.03.12) үүрээр гал гарчээ. Өглөөний 05.00 орчимд гарсан галын Онцгой байдлын шуурхай алба унтраасан байна. Тус худалдааны төв СБД-ийн нутагт Орос III сургуулийн баруун урд байрладаг, хотын төвд байдаг худалдааны төвүүдийн нэг юм.
Гал худалдааны төвийн хоёрдугаар давхараас эхэлж гарчээ. Хоёрдугаар давхарт гал бичиг хэрэг, даавуун эдлэл борлуулдаг гэр ахуйн бараа, хүүхдийн хувцас, бэлэг дурсгалын эд зүйл худалдаалдаг 15-16 тасаг байдаг аж. Галын улмаас хоёр, гурван тасаг бүхэлдээ шатсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Яг одоо “Саруул” худалдааны төв дээр галын шалтгааныг тогтоох албаныхан болон цагдаагийнхан ажиллаж байгаа аж. Мөн түрээслэгчид ирсэн боловч нэг ч хүнийг дотогш оруулахгүй байна. Түрүүслэгчид бичгийн хэрэгсэл зардаг цаас бүхий тасгууд бүхэлдээ шатсан гэсэн мэдээллийг өгч байгаа юм.
Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2013 оны аравдугаар сард мөн энэ худалдааны төв шатсан. Үүний дараа хоёр тэрбум төгрөгөөр засвар хийж, 100 гаруй хүн түрээслэдэг байсан захыг дахин 100 хүн ажиллах боломжтой болгон өөрчилсөн юм байна.