Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийг янз бүрээр шахан боомилсон, сонгуулийн хураамж нэрээр санхүүгийн дарамт үзүүлэхгүй байх шийдвэрээ эргэж харахыг хүссэн ил захидлыг П.Цагаан намын дарга С.Эрдэнэд илгээжээ. Одоогоор Ардчилсан намын бүх шатны удирдах ажилтны сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажил өрнөж байна. Дотоод сонгуульд 2016 оны УИХ, НИТХ, Орон нутгийн сонгуульд намаа ялагдуулсан бүх шатны намын дарга нар болон бие дааж, өөр улс төрийн намаас нэр дэвшсэн, намын гишүүнчлэлээс хасагдсан гишүүдийг бүртгэхгүй байгаа.
Мөн намын дотоод сонгуулийн хорооноос гаргасан тогтоолын дагуу бүх нэр дэвшигч сонгуулийн хураамж болон дэнчин төлөх юм. Зөвхөн Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүнд нэр дэвшигч гурван сая төгрөгийн дэнчин төлөх бол Нийслэлийн намын даргад нэр дэвшигч 90, аймгийн намын даргад өрсөлдөгч 15, дүүргийн намын дарга горьдогч 20 сая төгрөгийг сонгуулийн хураамж болгон төлөх ёстой. Эдгээр шийдэл нь Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн хэрэг. Тиймээс нэн даруй засч залруул гэж П.Цагаан ил захидалдаа дурджээ.
Ил захидлыг бүрэн эхээр хүргэж байна.