Дейр-эз-Зор хотоос 45 км-ын зайтай, террористуудын томоохон түшиц болсон Меядин хот руу Сирийн арми нэвтрэн орсон талаар Засгийн газрын цэргийн бригадын генерал мэдэгджээ. Генералын хэлснээр, Засгийн газрын цэрэг хотын баруун хэсгийн зах Савами аль-Галяль район дахь ар-Рахба цайзыг эзэлсэн бөгөөд исламын дайчдын эсрэг байлдаан хотын өмнөд хэсэгт үргэлжилж байгаа ажээ.
Сирийн арми хотоос энгийн номхон иргэдийг гаргах хүмүүнлэгийн коридоруудыг нээжээ. Тэд исламчууд энгийн хүмүүсийн барин саатуулж, амьд бамбай болгож байна хэмээн мэдэгдсэн байна. Исламын улсын террористууд Меядин хотыг 2013 оны долдугаар сард эзэлсэн байв. Хэт даврагчид Иракаас хилийн Абукемаль хотоор дамжуулан зэр зэвсэг авч байсан бөгөөд тэндээс террористуудын шуурхай хэсгүүд Пальмира – Дейр-эз-Зор авто замын дагуу Сирийн армийн ангиудад довтолж байгаа аж.