Фото: Zhengyi Xie / Globallookpress.com

Гуандун мужийн Дунгуань хотын 21 настай эмэгтэй смартфон дээрээ тасралтгүй тоглосны улмаас баруун нүднийхээ харааг алджээ. Энэ тухай South China Morning Post сонин бичив. Бүсгүй бүхэл өдрийн турш утсны тоглоом тоглоод дараа нь эмнэлэгт хүргэгдэн иржээ. Эмч нар удаан тоглосон хэт ачаалын улмаас түүний баруун нүдний торон бүрхүүл гэмтсэн “окклюзи” гэсэн онош тавьсан байна.

Харин тэр бүсгүй “Надад ажилдаа явах хэрэг гарахгүй өдөр би ердийнхөөр өглөөний 06.00 цагт босч, өглөөний цай уугаад оройн 16.00 цаг хүртэл тоглодог. Дараа нь дахин хооллоод хэсэг зуур унтаад шөнийн 01.00 цаг хүртэл тоглодог хэмээн ярьжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Циндао хотын 14 настай охин гар утсаар тасралтгүй тоглосны улмаас нуруу нь муруйж хүзүүндээ том гэмтэл авсан байна. Одоо тэр толгойгоо эргүүлж чадахгүй болсон байгаа гэнэ. Өмнө нь 10 настай хүү ийм гэмтэл авсан юм байна. Эмч нар гар утсаар тоглох, ашиглах явдлыг аль болох хязгаарлах, үр хүүхдүүддээ захиж байхыг хүмүүст зөвлөж эхлээд байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн