Японы “Wacko Maria” брэнд 2017 оны намар-өвлийн цуглуулгын хувцасаа нүцгэн эсэгтэйн сексийн зураглал бүхий дүрсүүдээр чимэглэн гаргажээ. Энэ тухай HypeBeast мэдээлэв. Энэ брэндийг үндэслэгч дизайнер Ацүхико Мори өөрийн цуглуулагуудаа өдөөсөн зураг дүрсээр чимэглэдэгээрээ хэзээнээс алдартай. Шинэ цуглуулгын зарим нь цэргийн сэдвээр чимэглэгдсэн байна. Мөн чимэгт нь уламжлалт япон ханз үсэг зурагджээ.
2015 оноос эхлэн Wacko Maria гэрэл зурагчин Нобуеси Аракитай хамтран ажиллаж байна. Цамцнуудад эмэгтэйчүүд ба порно гэхээр шахуу эротик зургууд зурагдсан байснаас дизайнер нэр алдартай болж чадсан юм. Wacko Maria Японд 2005 онд үндэслэгджээ.