Хийн бүрхүүл ойролцоогоор 70 сая жилийн өмнө саран дээр байсан байх магадлалтай гэж АНУ-ын Сансар судлалын агентлаг мэдээлэв. Ойролцоогоор 3–4 тэрбум жилийн өмнө залуу саран дээр явагдаж байсан галт уулын үйл ажиллагаа нь дэлхийн дагуулд өөрийн агаар мандалтай байх боломжийг өгсөн гэж NASA-гийн судлаачид үзсэн тухай Phys.org портал мэдээлжээ. Эрдэмтэд сарны гадаргын царцсан хүрмэн давхрагыг судлаад галт уулын дэлбэрэлтийн үеэр хичнээн хэмжээний хий ялгарч болохыг тогтоосон байна.
Сарны агаарын бүрхүүл нь сансарт замхартлаа дагуулын агаарын бүрхүүлийг бүрдүүлж байжээ. Хамгийн их хийн хаягдал саран дээр 3.8 ба 3.5 тэрбум жилийн өмнө ядагдаж, тэр үеэр Амгалангийн тэнгис, Борооны тэнгис бүрэлдэн тогтжээ. Эдгээр халуун хайлшийн тэнгисийн талбайг “Аполлон-15” ба “Аполлон-17” хөлгийн нислэгийн үеэр астронавтууд судлан хэзээ дэлбэрэлт явагдсан, ямар хий ялгарсныг тогтоож чаджээ.
Хүрмэн чулууны тэнгис бүрэлдэхэд ялгарсан H2O хий нь Тахо нуурын усны хэмжээнээс хоёр дахин их байсан ба тэр ууршилтын ихэнх сансарт замхарч бас багагүй хэсэг нь сарны туйлуудад тунан үлдсэн байж магадгүй гэж Дебра Нидэм өгүүлэв. Эрдэмтдийн судалгаа нь ирээдүйд хэрэгтэй. Сарын туйлын орчим дахь тундас нь мөсний эх үүсвэр байж болох талтай. Энэ нь ирээдүйд сарыг эзэмшихэд хэрэг болох гэнэ.