Энэ сарын 3-нд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Шөлөндөө цайны газарт үйлчлүүлж байгаад ширээн дээрээс гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид шуурхай шалгаж Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух хаягтай Т.Б-ийн ширээн дээр байсан “Samsung Note-2” гар утсыг М.Д гэгч этгээд хулгайлсныг камерын бичлэгээр илрүүлж, эрэн сурвалжилж саатуулсан байна.
Иргэд та бүхэн олон нийтийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ өөрийн эд зүйлээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ