Лас-Вегаст болсон хөгжмийн наадмын үеэр энгийн номхон иргэд рүү гал нээсэн этгээд зочид буудлын өрөөндөө ажиглалтын камер тогтоосон байсныг Америкийн цагдаагийн газрын дарга Жозеф Ломбардо мэдэгдлээ. Тэрбээр “Бид өрөөний дотор болон гаднаас ажиглалтын камер олсон” хэмээжээ. Тухайлбал, алуурчин этгээд зочид буудлын хоол зөөдөг тэргэнцэрт камер байршуулсан аж. Түүний өрөөнөөс 23, гэрээс нь 19 ширхэг буу олдсон байна.
Эх сурвалж: Fox News