Баривчлагдах хугацаандаа ээлжийн амралтаа авахаар шийджээ

Энэ сарын 2-нд авлигын хэргээр Китод саатуулагдсан Эквадорын дэд ерөнхийлөгч Хорхе Глас баривчлагдах хугацаандаа амралтаа авахаар шийдвэрлэжээ. “Дэд ерөнхийлөгч Хорхе Глас урьдчилсан хорих хугацааны үеэр амралтаа ашиглаад авах шийдвэр гаргасан” хэмээн түүний засаг захиргаанаас мэдээлсэн байна.

Гласыг Гуаякиль хот дахь гэрээс нь баривчилж, онгоцоор Китод авч ирсэн юм. Тэрбээр өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа учраас хуулийн байгууллагаас зугтахыг хүсээгүй гэнэ. Харин прокурорын газраас түүнийг авлига авсныг нотлох олон баримт бий гэжээ. Эквадорын Ерөнхийлөгч Ленин Мореногийн зарлигаар Гласын бүрэн эрхийг цуцалсан аж.

Эх сурвалж: РИА Новости

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн