“Батхүлэг” уралдаанд УАЗ-469 загварын автомашинтайгаа амжилттай оролцдог Монголын цөөн эмэгтэй жолоочийн нэг Г.Ариунтуяа Хятадын раллид амжилттай оролцлоо. Тэрбээр Өвөрмонголын авто клубийн урилгаар Хятадын Альша аймагт зохион байгуулсан “China rally” авто уралдааны кросс ангилалд оролцож түрүүлсэн байна. Г.Ариунтуяа УАЗ-469 автомашины хятад хувилбар болох “Бээжин жийп” загвараар уралдсан бөгөөд Хятадын авто раллид оролцсон анхны эмэгтэй жолооч болсон юм. Тэнгэр элсэд зохион байгуулсан уралдаанд Хятадын шилдэг эрэгтэй жолооч нар монгол бүсгүйн жолоодсон машины тоосонд дарагдан барианд орж ирэхийг гурван сая хүн үзжээ. Энэхүү уралдааныг Хятадын Төв телевиз шууд дамжуулсан байна. Дашрамд өгүүлэхэд, Г.Ариунтуяагийн аав “Батхүлэг” уралдааныг санаачлагчдын нэг бөгөөд Монголын анхны уралдааны автомашины жолооч ажээ.
1 comment
Manai Mongol busguichuud tsaanaa l neg bosoo shuu Baharhaj baina