Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсээс ирүүлсэн мэдээлэлд 2017 оны 10 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч зарим газарт шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5  градус дулаарч салхины хүч зарим газарт 14-16 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд малчин, тариаланчид болон нийт иргэд онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, гарцаагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох иргэд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тээврийн хэрэгслийн техникийн найдварт ажиллагаа, хувийн бэлтгэлээ сайтар ханган баталгаат замаас гарахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн