Н.Номтойбаяр: Осол болсон нь үнэн гэхдээ би жолоо бариагүй

2017-10-04 15:37
Номтойбаяр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2017.10.04) төрийн ордонд мэдээлэл хийж, өнгөрсөн сарын 27-28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан авто осолтой холбоотой болохоо хэлэв. Түүний хэлсэнээр осол болсон нь үнэн гэхдээ орон нутгаар томилолттой явж байх үед эсрэг урсгалаас ирж явсан мотоцикльтой иргэн мөргөж осолдсон. Би жолоо бариагүй, зорчигчийн суудалд байсан гэнэ. Мөн гэрчийн мэдүүлэг өгсөн хэмээжээ.

Осол тус сумын Уньт баг Түлүүгийн давааны орчим, “Дондогийн булаг” гэдэг газар болж мотоцикльтой иргэн “Бенз жи класс” автомашинд мөргүүлж амиа алдсан юм. Энэ хэрэгт нэр бүхий сайд олны танил урлагийн хүнтэй согтуурсан гэх мэдээлэл  цацагдсан юм.