CBS гэх Америкийн телекомпанийн стратегийн гэрээний тасгийн дэд ерөнхийлөгч Хэйли Гефтман-Голд Facebook-т “Лас-Вегасын (Невада муж) кантри хөгжмийн концерт үзэж байгаад Стивен Пэддок гэгч 64 настай этгээдийн буудан хороосон хүмүүсийг Бүгд наймрамдах намынхан ба Дональд Трампыг дэмжид гэдэг нь лавтай учраас харамсаад байх зүйлгүй” хэмээн бичсэнийг Fox News телевиз дамжуулжээ.
Тэр эмэгтэй өөр нэг постдоо 2012 онд «Сэнди-Хук» бага сургуулийн сурагчдыг хоморголон устгасан террорын дараа бүгд найрамдахчууд зэр зэвсэгт тавих хяналтыг чангатгахаас татгалзсан гэсэн байна.
Зургийг: @TheBrandonMorse
“Хүүхдүүд амь үрэгдсэний дараа юу ч хийгээгүй бүгд наймрамдахчууд миний бодлоор хэзээ нэгэн цагт зөв замаар алхам хийгүй нь ойлгомжтой. Би амь үрэгдэгчдэд харамсахгүй байна. Учир нь кантри хөгжмийн тэр фанатууд чинь “буутай бүгд найрамдахчууд” хэмээн бичжээ.
Үүний дараа CBS телевиз Гефтман-Голд тус телевизэд ажиллахаа больсон гэж мэдээлсэн байна. Компанийн төлөөлөгч “Тэр манай компанийн стандартыг зөрчсөн учир CBS-ийн ажилтан биш болсон. Түүний сүлжээгээр илэрхийлсэн үзэл бодол нь CBS дэх ажилтнуудын байр суурь биш” хэмээн тайлбарлажээ. Мөн Гефтман-Голд ч өөрөө уучлалт гуйсан байв.
Ням гаригийн орой Mandalay Bay буудлын 32 давхраас хөгжмийн наадам үзэж байсан хүмүүс рүү Лас-Вегасын оршин суугч 64 настай Стивен Пэддок автомат зэвсгээр замбараагүй буудсан байв. Сүүлийн мэдээгээр 59 хүн энэ үеэр амь үрэгдэж, 527 хүн шархадсан байлаа.
CNN телевизийн мэдээгээр, алуурчны эцэг Бенжамин Хоскинс Пэддок нь Холбооны мөрдөх товчооны эрэн хайж байсан топ-10 гэмт хэрэгтэн байжээ. Тэр банк дээрэмдээд 20 жилийн ялтай хоригдож байхдаа шоронгоос оргон алдаршжээ. ХМТ-ны хэрэгт түүнийг” мэдрэлийн өвчтэй, ирээдүйн алуурчин гэх зэргээр тодорхойлон бичсэн байжээ.
Тэрээр 1969 – 1978 онд бүгэн нуудаж байсан Стивены дүү Эрик Пэддок телевизид ярихдаа түүнийг нас бараад хэдэн жил болж байгаа гэсэн байв. Түүний хэлснээр ах нь мөрийтэй тоглоомд дуртай, автомат биш галт зэвсэг эзэмшигч байсан гэв. Алуурчны буудлын байранд 19 автомат буу байсан гэж The New York Times сонин бичсэн байлаа.
Өөрийн эхнэртэй Стивен Пэддок зургаан жил амьдраад 27 жилийн өмнө салжээ. Аравдугаар сарын 1-нд түүнтэй хамт байсан 62 настай Мэрилу Дэнли (Marilou Danley) түүний эхнэр биш. Гэхдээ сүүлийн хоёр жилд хамт амьдарч байжээ. “Исламын улс” террорист байгууллагатай холбоотой “Амак” гэх мэдээллийн агентлаг Пэддок хэдэн сарын өмнө исламын шашинтай болсон ба ИУ-ын лидер Абу Бакр аль-Багдадийн “загалмайтнуудын” эвслийн иргэдэд довтлох уриаг алуурчин хүлээн авсан “халифатын дайчин” гэж бичсэн байлаа.
М.ЭРДЭС
2 comments
ANU galt zevseg xerxen xereglex tuxai xyylindaa eerchlelt xiixgyi bol ene alan xyadax yil ajillagaa yrgeljilseer baix bolno shyy dee Delxiin xamgiin tom gyren baij iimrxyy asuudlaa shiidej chadaxgyi baina gexed itgemeergyi yum
Aluurchin deermchnii huuhed bol gen d ni bas bdg bailgui dee. Genet l tsus ni tegj hatgaad bdg biz. Tiim ch uchraas uuh tuuhend dandaa udam sudar harj ger bul boldog. Uls ornoo udirdahdaa hurtel noyod ihes deedsiin ur udam zalgaj turiig barij yavdag bsan daa. Tegeed l huvisgal nereer hamag noyod tushmed erdemten mergedegiig eldev argaar homroglon alsan hereg. Ard bid deeshee bish engiin amidralaara l amidrah heregtei sanagddag. Gehdee suuliin ueiin turd garsan hulgaich deeremchid aluurchdiig heleegui shuu. Ted bol udmaa huuvul ih l evgui dur zurag garah bh daa.