Манай гараг дэлхийн хажуугаар энэ сарын 2-нд автобусны хэмжээтэй том солир өнгөрсөн тухай NASA сансрын агентлагийн мэргэжилтнүүд мэдээллээ. Тэнгэр эрхэс, солирыг судлах төвийн тэмдэглэснээр солир нь манай гарагтай нэлээд ойртож ирсэн гэнэ. Гэхдээ мөргөлдөх аюул учраагүй аж. 2017 SX17 хэмээх нэртэй энэхүү сансрын объект хөндлөнгөөрөө 6.3-14 метр урт байжээ. Уг солир дэлхийтэй 87 мянган км-ээр ойртож ирсэн аж.
Эх сурвалж: КП