Онцгой байдлыг албан хаагчид амиа хорлох гэж байсан 22 настай эрэгтэйн амь насыг аварчээ. Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг 20 дугаар байрны 15 давхарын дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өчигдөр (2017.10.03) орой 17:33 цагт ирсэн байна. Энэ дагуу аврах ангийн 14 алба хаагч, 3 автомашинтай тус газар шуурхай очиж ажилласан байна.Амиа хорлох оролдлого хийсэн залууг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хүлээлгэн өгчээ.
Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар өсвөр үеийнхний дунд амиа хорлолт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь сэтгэл гутрал, цахим гадуурхайлтай холбон тайлбарлаж байгаа юм. Дэлхий дээр залуучуудын нас баралтын шалтгааны хоёрдугаат амиа хорлолт ордог байна. Энэ нь сэтгэцийн өвчтэй, ялангуяа сэтгэл гутрал, архидалттай харилцан хамааралтай ч хүчирхийлэлд өртөх, ялгаварлан гадуурхагдах, ганцаардах, санхүүгийн асуудал, хагацал, салалт, архаг өвдөлт зэрэг амьдралаас үүдэлтэй стрессийн үед тохиолддог байна.