М.Үүрийнтуяа: Эпилепси өвчний оношоо тогтоолгоогүйгээс олон хүн бөө болдог
Эпилепси өвчин нь мэдрэлийн тогтолцооны хамгийн түгээмэл эмгэгийн нэг бөгөөд дэлхийн нийт хүн амын нэг хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсэж ухаан алдах, татах хэлбэрээр илэрдэг өвчин. Дэлхий нийтээр эпилепси өвчинтэй тэмцэх өдөр энэ сарын 26-нд тохионо. Манай улсад энэ төрлийн өвчний талаар ойлголт төдийлэн байхгүйгээс үүдэн нийгэмд ийм өвчтэй хүмүүсийг гадуурхах тохиолдол байдаг аж.
Уналт, таталт өгөх нь сэтгэцтэй холбоотой хэмээн үздэгээс гадуурхагдах, өвчнийхөө талаар мэдэхгүй, оношлуулаагүйгээс олон хүн тэр дундаа хүүхдүүд бөө болж байгааг мэргэжлийн эмч нар онцолж байна.
Эпилепси өвчний үүсэх шалтгаан, эмчилгээний талаар Монголын неврологийн нийгэмлэг, “Өнө-Энх” мэдрэлийн эмнэлгийн их эмч М.Үүрийнтуяатай ярилцлаа.
-Эпилепси өвчин үүсэх ямар шалтгаанууд байдаг юм бол. Уналт, таталт өгдөг гэхээр удамшлын өвчин гэж ойлгох нь бий.
-Эпилепси буюу унадаг, татдаг өвчний талаар хүн амын дунд ойлголт муу байна. Мэдрэлийн өвчлөлийн дотор нэг хувийг эзэлдэг, элбэг тохиолддог өвчин.Энэ өвчнөөр бүх насныхан өвчилдөг. Наснаасаа хамаарад шалтгаан нь өөр байдаг. Жишээлбэл, 20 хүртэл насанд энэ өвчнөөр өвчлөх шалтгаан нь төрөлтийн явц удаан үргэлжилсэн, бүтэлт өгсөн зэрэг байж болно. Өндөр халуурснаас болж энэ өвчнөөр өвчилж болно.
Дээр нь удамшил бас нөлөөлдөг. Харин 20-35 насанд гэмтэл бэртлээс шалтгаалдаг. Түүний дийлэнх нь зам тээврийн осол, хамгаалалтгүй мотоцикл унах зэрэг эзэлж байна. 35-50 насанд тархины цус харвах, хавдар зэрэг голомтот өөрчлөлт нөлөөлж байна. Харин 60-аас дээш насанд даралт ихсэх, тархины цусан хангамжийн өөрчлөлтөөс болж дээрх өвчин илэрч байна. Эпилепсиг сэтгэцийн эмгэг гэж ойлгосноос болоод бусдаас нуудаг
Манай улсад давамгайлж байгаа шалтгааны нэгдүгээрт гэмтэл. Өөрөөр хэлбэл хоёрдогч шалтгаанаар үүсэх унадаг, татдаг өвчин нэлээн байр суурь эзэлдэг. Уналт таталт өгсөн хүн бүр эпилепси өвчтэй биш учраас ямар шалтгаанаар таталттай болсноо таньж мэдэх, түүнийгээ оношлуулах шаардлагатай.
-Өвчнөө мэдэхгүй, оношлуулахгүйгээс болоод бага насны хүүхдүүдээс эхлээд олон хүн бөө болдог гэж байсан.
-Өвчнийхөө талаар мэдэхгүй, шалтгааныг нь тодруулж үзүүлэлгүй уналт, таталт өгсөн гэхээр л бөө болох ёстой юм байна гээд эмчилгээг зогсоож байна. Ийм тохиолдол маш олон. Жоохон хүүхдүүдийг өвчнийг нь оношлуулж, эмчлүүлээгүйгээс бөө болгочихсон байна шүү дээ. Тиймээс ар гэрийнхэн нь энэ тал дээр онцгойлон анхаарах хэрэгтэй.
-Энэ төрлийн өвчтэй хүмүүс сэтгэл зүйн хувьд дарамтад орсон байдаг гэсэн?
-Нийгэмд уналт таталтыг сэтгэцийн өвчин гэж ойлгох нь давамгайлдаг. Мөн энэ төрлийн өвчтэй хүн ч эпилепсиг сэтгэцийн эмгэг гэж ойлгосноос болоод бусдаас нуудаг, автобус унаанд, олон нийтийн газар явахдаа, хайртай хүнийхээ, анги, хамт олныхоо дэргэд байхдаа уначих вий гэсэн байнгын айдастай байдгаас болоод сэтгэл санааны дарамтад ордог. Зарим тохиолдолд таталт өгөхтэй зэрэгцэн бие засдаг. Ийм өвчтөнүүд үүнээсээ санаа зовоод нийгэмд, олон нийтийн дунд орохоос зайлсхийж улам сэтгэлзүйн дарамтад орж байгаа юм.
Эпилепситэй хүмүүс сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байгаагаас гадна хамт олон, нийгмээс тусгаарлагдан сүүдэрт амьдарч байна.
Мөн гэр бүлийнхэн нь манай энэ татаж унадаг юм чинь сургуульд сурах, ажил хийх, олон нийттэй байх боломжгүй гэж үздэг. Тиймээс л цэцэрлэгээс эхлээд бүхий л шатанд энэ өвчний талаар ойлголтыг өгөх, эрүүл мэндийн ажилтнуудын ч мэдлэгийг нэмж байж эпилепситэй хүмүүс сүүдрээс гарч, нийгэмдээ зэрэгцэн орших боломжтой болно. Нийгэмд зөв хандлагыг бий болгож, дараа нь тэдэнд хэрхэн туслах вэ гэдгийг ойлгуулах нь чухал.
-Хөдөлмөр эрхлэлтийн байдал хэр байдаг юм бол?
-Дэлхийн хэмжээнд 70 орчим сая эплепси өвчтөний 80-85 хувь нь хөгжиж буй орнуудад байдаг бөгөөд манай орон ч энэ тоонд ордог. Эдгээр хүн эдийн засаг, нийгэм, тусламж үйлчилгээний хомсдолтой байдалд байна гэсэн судалгааг Олон улсын эпилепситэй тэмцэх холбооноос гаргасан байдаг.
Дээрх тооны хүмүүс сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байгаагаас гадна хамт олон, нийгмээс тусгаарлагдан сүүдэрт амьдарч байна.
Манай улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод амьдарч байгаа эпилепситэй хүмүүсийн 69.9 хувь нь хөдөлмөрийн чадвар алдалттай, 13.1 хувь нь ажил эрхэлдэггүй, ажил эрхэлж байгаа хүмүүсийн 71 хувь нь өвчнийхөө улмаас ажлын байраа өөрчилсөн, 49.1 хувь нь ядуу гэжээ. Энэ нь манай улсад энэ өвчнөөр өвчилж буй хүмүүсийн нийгмийн халамж үйлчилгээ муу байгааг харуулж байгаа юм.
Тасралтгүй таван жил эм ууж, дэглэм барих шаардлагатай. Эмчилгээний үр дүн 80 хувь
Өөрөөр хэлбэл эдгээр хүнийг хөдөлмөрийн чадваргүй гэсэн дүгнэлт гаргаж байгаа юм. Гэтэл Наполеон Бонапарт, Ван Гог, Достоевский Федор Михайлович гээд олон алдартай хүмүүс энэ өвчнөөр өвчилсөн байдаг. Ингээд ажилгүй, орлогогүй болчихоор сэтгэл санааны байдал нь хүнд болдог. Тиймээс ч бид хүмүүсийг энэ талаар мэдлэг боловсролтой болоосой гэж хүсэж нөлөөллийн ажил хийдэг.
-Эмчилгээний талаар, үнэ өртөг, үр дүн нь ямар байдаг бол?
-Таталт өгөх давтамж янз бүр. Жилд нэг удаа ч байж болно өдөр болгон ч байж болдог. Энэ өвчнөөр өвдсөн хүн эрт оношлуулж, эмчилгээндээ орвол таван жилийн дараа эдгэрэх боломжтой. Манайд эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн 80 хувь нь ууж байгаа эмийн хувьд сардаа 15-20 мянган төгрөг. Үүнээс арай үйлдэл сайтай эм нь 50 мянган төгрөг байдаг. Тасралтгүй таван жил эм ууж, дэглэм барих шаардлагатай. Эмчилгээний үр дүн 80 хувь. Гэвч манайд эмчилгээгээ бүрэн хийлгэхгүй, дэглэмээ барихгүй байна.
Манай лабораторид шинжилгээ өгч байгаа хүмүүсийн 70-76 хувь нь эмээ уух ёстой тунгаар бага тунгаар ууж байна. Тэгэхээр тухайн хүний өвчин намдахгүй, таталт өгсөн хэвээр байна. Өвчтөн өөрөө эмээ уухгүй буруутай байж болох ч нөгөө талаасаа ажилгүй, орлогогүй хүмүүс эмээ авах мөнгөгүй байж ч болно шүү дээ. Тиймээс л энэ өвчтөнүүдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд нийгмийн талаас ажилтай болоход туслах, эдийн засгийг дэмжих гээд олон талт арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна.
15 comments
TIIM SHUU TÖRÖÖS ANHAARAHGUI BOL HETSUU HUNDRELTEI MEDEEJ GANTS ENE EM CH BISH DAVHAR ÖÖR EMNUUD CH HEREGLEH SHAARDLAGATAI BAIDAG BI BAS IIM OVCHTEI BSAN GADAADAD IREED BUH EMEE UNEGUI AVCH EMCHLUULEED ODOO SAIHAN BOLSON
КАРБАМАЗЕПИН, ДЕПАКИН гээд эмүүдийг хэрэглэдэг. Гэхдээ Архангайн МУХАР ХУЖИРТ-ын рашааныг уувал энэ өвчнийг анагаахад их ач тустай юм шиг байна лээ.
sain bnau uu? arhangin muhar hujirtin rashaaniig uugaad edgersen hun bna uu? yaaval deer be? huu maani iim uvchtei yumaa. sana ih zovj bna. deerh setgegdel bichsne hun hariu bicheech.
sn bnuu tanita holboo barij bolohuu
монголд бдаг эмнүүд уугаад л татаад бдаг юм бна лээ харин солонгос улсад үзүүлж авсан эм их сайн тасрахгүй уугаад байвал унаж татахгүй сайн юм билээ.Харин мухар хужиртийн рашаанийг яаж хэргэлдэг юм бол үнэхээр сайн байж чадах боловуу
Кальци Д гүн дутагдлаас татах, унах, явж чадахгүй болох зэрэг 146 төрлийн өвчний эх үүсвэр бий болдог. Тун ихэдвэл бас аюултай. Маш зөв л мэдэрч эмчлэх хэрэгтэй дээ. Эмнэлэгт сайн мэдэрч эмчлэх чадвартай эмч нар үнэндээ л Монголд байхгүй. Тиймээс ядуу буурай оронд зонхилдог нь үнэн. Монголчуудын хувьд бол бөө гээд л… Ер нь Монглд сүүлийн үед өвддөг бүх хүмүүсийг бөө бол гэдэг нь цорын ганц үнэн болоод байгаа.
АРХАНГАЙН МУХАР ХУЖИРТЫН РАШААН ИХ САЙН ШҮҮ. РАШААНЫГ УУЖ, БИЕЭРЭЭ БОРГИОНД ЦОХИУЛДАГ ЮМ. ХАЛУУН ЧАНАРТАЙ ХҮЙТЭН РАШААН. 2 ЖИЛ ДАРААЛАН ЯВЛАА. ЭНЭ ХУГАЦААНД ЯМАР Ч УНАЛТ, ТАТАЛТ ӨГӨӨГҮЙ. ИЛҮҮ МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛ http://mongolmed.mn/article/901 ОРЖ ҮЗЭХИЙГ ЗӨВЛӨЕ.
Тухайн рашаан Эпилепси буюу унадаг өвчтөнд эрүүлжүүлэх нөлөө өгч байгаа
Рашаан эмчилгээ хийх технологи нь:
Рашааныг 7 хоног уухад эхний 2 хоногт өдөртөө гурван удаа, нэг удаадаа 200-250 гр ууж шингээсний дараа хоол ундаа хэрэглэнэ. Дунд 3 хоногт 250-300 граммаар нэг удаадаа 3-5 аяга ууж болно. Өдөрт 10-20 аяга гэсэн үг. Сүүлийн 2 хоногт эхний 2 хоногт уусан шигээ 200-250 гр ууна. Гэхдээ биеийнхээ байдлыг ажиглаж өөртөө тохируулан уудаг байна.
Боргионд орохдоо бүх биеэрээ суувал сайн. Эхлээд өвдгөөрөө сөхөрч суугаад зулайгаа шавшиж, хөлөө дүрж, 15-20 секундын дараагаар бүх биеэрээ орно. Өдөртөө гурван удаа ордог.
Боргионд 7 хоног ороход:
Рашаан ууж, боргионд цохиулж байхдаа мөн рашаан эмчилгээ хийлгэж дууссаныхаа дараа гам барих ёстой. Рашаан эмчилгээнд хамрагдаж байх үед хурц хоол , архи дарс хэрэглэдэггүй. Мөн даарч хөрөх, бороонд норох, хүнд хүчир ажил хийх, хоол унд дутмаг байх, ядарталаа тоглож болдоггүй
vvriintiya emchte holbogdmoor bnaa eej maani iim owchte olon jil bolj bnaa ene owchnii talaar medeelel ih dutmag bdagaa oron nutagt bdg bolhoor emch nar ch sn mdehgv karbomizapin gdg em n mi taardaggv yumaa
өөрөө тэр өвчнөө тусаад үзээрэй дээл гэж хэлий дээ. хэн аврах нь уу харахгүй юу удахгүй тэр өвчнөөрөө өөрөө өвдөх болог ээ. тэгээд яаж эмчилэх аргаа олох байх өвдөж үзээгүй хүн ингэж бурж болохгүйл дээ.
Монголчууд нөгөө л дээр үеийн эмээ уугаад л унаж тусаад л байдаг. Дэлхий шинэ эмүүдтэй болчихоод хэрэглэж байна. Энэ эмүүдийг нь манайх бүртгэлдээ оруулдаггүй. Эрүүл мэндийн яам гэж ард түмнээ хаячихсан. Бүртгэлд оруулахгүй байгаа нь яамны буруу юм уу эмийн сангийнханы хийж байгаа ажил юм уу шалгаад өгөөч.
Minii ohin 1 nas 2 sartaigaasaa unaj tataj bn tcetcerlegt ywuulah geheer bagsh ni gaduurhaad undag l bol setegtciin owchtei gj oilogdog ymaa odoo 5 nas hvrch bn 3 torliin em uuj bgaa ch tatsaar l bn oor ymar emchilgee hiilegwel sain ym boloo rashaan sai bol hedem sard ochij orj uudag ym be? Tuslaach hvmvvsee
РАШААНД ХҮМҮҮС ИХЭВЧЛЭН ХАВАР, ЗУН, НАМАР ГЭЭД ДУЛААНЫ УЛИРАЛД ГОЛДУУ ОЧДОГ ЮМ БИЛЭЭ. ӨВӨЛ ЭНЭ РАШААН НЬ ХӨЛДДӨГГҮЙ ГЭСЭН. ОЧИЖ УУЯ ГЭВЭЛ ӨВӨЛ Ч БОЛНО ШҮҮ ДЭЭ.
Би 37 жил унаж татаж бна.карбамезапин байнга 1×3 yyдаг.одоо болтол унаж байна.3 жил мухар хужиртад явсан ч нэмэр болоогүй,юу ч мэдэгдээгүй юм байна лээ.