УИХ-ын ээлжит чуулган (2017.10.04) хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд танилцуулга хийж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын албан тушаалд хууль, шударга ёсыг дээдэлж, нийтийн эрх ашгийн төлөө, шуурхай, шийдэмгий байж, улс орны өмнө тулгамдсан олон асуудлуудыг хамтдаа даван туулахын төлөө бодитой хамтран ажиллаж чадна гэдэгт миний бие итгэж байна. Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье” гэв.
У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийн тавьсан асуултад хариулж байна. Түүний үгнээс хүргэе.
– Миний гэр бүлийн хүн багш. Багштай холбоогүй хүн гэж байхгүй. Мөн тангараг өргөсөн эмч нарынхаа цалингийн асуудлыг анхаарна. Гэхдээ 2018 ондоо цалин нэмэх бололцоогүй. Түүнчлэн цалин нэмэхгүй байх ОУВС-тай хийсэн тохироо бий. Дараа нь өнгөрсөн цаг хугацаанд нэмээгүй цалинг нэмж өгөх тал дээр анхаарна.
АН-ын бүлгийн саналыг судалж үзнэ. Хүүхдүүд, багш, эмч нараасаа мөнгө харамлах гишүүн парламентад байхгүй байх. Даанч боломж алга
– Яамдын тоог нэмэхгүй, хасахгүй. Агентлагийн бүтэц дээр өөрчлөлт хийхгүй. Төрийн албан хаагчдыг хоморголон халахгүй. Монгол төрийн хуулийг зөрчсөн албан хаагчдын толгойг бол илэхгүй. Төрийн хуулийг барьж ажиллах зарчим суларч байгаа тул хууль дүрмийн хэрэгжилтийг чангатгана
– Оюутолгойн асуудлаархи Дубайн гэрээг шалгаж үзнэ. Үнэхээр хууль бус зүйл байгаа бол хууль, олон улсын гэрээнд нийцүүлэх ёстой гэж бодож байна. Эрдэнэтийн асуудлыг хуулийн хүрээнд шийднэ. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ-аар гаргуулна. Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар ОХУ-тай санал зөрөлдөж байгаа. Усны нөөцтэй холбоотой асуудал учраас ОХУ болгоомжтой ханддаг. Түүнээс биш манай талаас шалтгаалсан зүйл байхгүй. Энэ талаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийнэ. Засгийн газраа бяртай байгаасай гэж бодож байна. Тиймээс парламентаас Засгийн газрынхаа зарим бүрэлдэхүүнийг сонгоно.
– Улс орны эдийн засгийн байдал хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Он гараад төлөх бондын өр их бий. Эдгээрийг төлөхгүй бол эдийн засаг хүндэрнэ. Аль болохоор төсвийн тэнцлийг алдагдалгүй гаргахын төлөө ажиллахаас өөр арга байхгүй. Стратегийн орд газруудад маш хариуцлагатай хандах ёстой. Монголын ард түмэн, төр өөрийнхөө баялагт эзэн нь байх ёстой. Харамсалтай нь энэ зүйл алдагдсан.
– Газар нутгийн баялгийн төлөө бидний өвөг дээдэс халуун амь, бүлээн цусаа зориулж ирсэн. Монгол Улсын эдийн засагт олон тулгуурт бодлого барих нь зүйтэй. Эрдэс баялаг, уул уурхайн салбараас гадна, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа анхаарах нь зөв. Монголчууд бид хол замд явахдаа хөтөлгөө морьтой явдаг. Эдийн засгийн асуудлаа ганцхан уул уурхайд тохож болохгүй.
7 comments
Гайхалтай
Зоригтой дайчин байж монгол улсынхаа ирээдүй ард түмнийхөө нийтлэг эрх ашигын төлөө хичээл зүтгэл гарган ажилаарай амжилт хүсэе
маш зөв
маш зөв амжилт хүсье
Зөв юм хийж байгаа хүнийг ард олон ойлгоноо
“ЭРДЭНЭТ”-ИЙН АСУУДЛЫГ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ШИЙДЭЖ, ДУБАЙН ГЭРЭЭГ ШАЛГАНА!!!! ЭРДЭНЭТИЙН ДЭЭРМИЙН ЭЗДИЙГ ШИЙТГЭЖ ЯЛ ӨГЧ ЧАДВАЛ ХҮРЭЛСҮХ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ҮЛДЭЖ, БҮХ НАСААРАА ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙДААР АжИЛЛАНА!!!! бАТАЛГААТАЙ ШҮҮ.
ene yudarsan 3sayu irgendee ter bauylgiin hubiig ni hvrteeh chag bolsonshvv. teriigni hiichih.