“Исламын улс” алан хядах байгууллагын нефтийн худалдаанаас олох орлого 2015-2017 онд 90 хувиар буурчээ. Тус байгууллагын нефтийн худалдааны орлого 2015 оноос эхлэн 50 саяас дөрвөн сая ам.доллар болсон аж. Тус алан хядах бүлэглэл зуучлагчдаар дамжуулан нефтиэ Сирийн зах зээл дээр дамлан зардаг байв.
Үүнээс гадна нефтийн худалдааны орого нь алан хядагчдийн хөрөнгийн тал хувийг бүрдүүлдэг байлаа. Вашингтоны Ойрхи Дорнодын бодлогын хүрээлэнгийн шинжээч Эндрю Таблер “Тэд орлогынхоо тал хувийг алдсан нь олон талтай. Тэдний газар нутаг хумигдаж, ард иргэдээс татвар авах боломж багассан” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: USA Today