Энэтхэгийн Карнатакэ мужид гурван оюутан сельфи хийх гэж байгаад галт тэргэнд дайруулсан хэрэг өчигдөр (2017.10.03) гарчээ. Амиа алдсан оюутнууд зурсан зурагныхаа хажууд сэльфи хийхээр оролдсон байна. Харамсалтай нь гэнэтхэн галт тэрэг гарч ирсэн аж. Тэд Банглорын Үндэсний коллежид суралцдаг байсан гэнэ. Мөн тус сургуулийн нэгэн оюутан усанд осолдож амиа алдсан болохыг орон нутгийн цагдаа нар мэдээлжээ.
Сэлфинээс болж харамсалтайгаар амиа алдсан хэрэг тус улсад сүүлийн үед цөөнгүй гарах болжээ. Өнгөрсөн оны арванэгдүгээр сарын 3-нд нд гурван оюутан галт тэрэгний урд сэльфи хийх гэж байгаад нас барсан бол нэгэн сурагч сурагч хадан цохион дээр зурсан зургийг сэльфиндээ оруулах гэж байгаад унаж нас барсан хэрэг гарч байв. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын эхээр Ориссан мужийн Куанмундагийн ойролцоо заантай селфи хийх гэж байсан нэгэн эрийг заан үхтэл нь дэвссэн хэрэг гарсан юм.