БНХАУ-ын засаг захиргаа өнгөрсөн сарын 12-нд Хойд Солонгосын иргэдийн визийг сунгахгүй байх журам гаргасан билээ. Үүний улмаас Хятадад ажил хөдөлмөр эрхэлдэг БНАСАУ-ын ажилчид бөөн бөөнөөрөө нутаг буцаж байна.
Хятадын цагдаа нар ч НҮБ-ын БНАСАУ-д тавьсан хоригтой холбогдуулан Хойд Солонгосын ажилчдыг шалгах нь нэмэгдсэн гэнэ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар БНАСАУ-тай хиллэдэг Даньдунь хотод л гэхэд Хойд Солонгосын 20 мянга гаруй ажилчин ажиллаж байсан юм.
Эх сурвалж: Рёнхап
1 comment
Пуужин хөөргөх сайхан шалтаг