2017 оны Нобелийн Физиологи, анагаахын салбарын шагналтнууд тодорлоо. Энэхүү шагналыг АНУ-ын хэсэг эрдэмтэд болох Майкл Янг, Жеффри Холл, Майкл Росбаш нар хүртэж байна. Энэ тухай Стокгольмын Каролины хүрээлэнгийн Нобелийн хороо мэдээллээ. Америкийн эрдэмтэд жимсний ялаандээр туршилт хийсний үндсэн дээрциркад хэмнэлийг хянагч молекулын механизмыг нээсэн аж. Циркад хэмнэл (латинаар circa-багцаа, dies-өдөр) гэдэг нь хоногийн цагаар бидний физиологийн үйл явцыг удирддаг амьд махбодын доторх “биологийн цаг” юм.

Энэ цаг хэрхэн ажилладаг нь 1984 онд гурван эрдэмтэн генийг ялгаж, тайлбарлах хүртэл таавар хэвээр байсан аж. Харин тэд өдрийн цагаас шалтгаалан тоо нь хэлбэлздэг, генийг ажиллуулдаг тусгай уураг байдгийг илрүүлжээ. Өнгөрсөн онд Нобелийн анагаахын салбарын шагналыг Японы эрдэмтэд Есинори Осүми эс өөрөө эс доторх хог хаягдлаа устгаж, насаа уртасгадаг механизмыг нээснийхээ төлөө хүртсэн билээ. Нобелийн анагаахын салбарын шагналыг нийт 211 хүн хүртсэнээс 12 нь эмэгтэй хүн байдаг аж. Энэ жилийн тухайд тус шагналд 361 нэр өрсөлджээ.

Э.МӨНХЗАЯА

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн