2017-03-10 17:301min011

Хүүхэд хулгайлах гэж байсан этгээдийг баривчилжээ

111111

Энэ сарын 7-нд Сүхбаатар дүүргийн 11 хорооллоос 10 настай хүүг хулгайлах гэж байгаад хөрш айлынх нь эмэгтэйтэй таарч зугтаасан, гудамжны камерт улаан гадуур хувцастай бичигдэж үлдсэн этгээдийг цагдаагийнхан өнөөдөр (2017.03.10) саатуулжээ. Хэргийг тус дүүргийн долоодугаар хороонд оршин суух 35 настай, эрэгтэй У-г үйлдсэн гэж хуулийнхан үзсэн байна. Мөрдөн байцаалтын ажил эхэлжээ.

Насанд хүрээгүй хүүхдээ гадуур ганцааранг нь явуулахгүй байх, таних танихгүй этгээдээс холуур тойрох, сэжигтэй хүнтэй тааралдсан тохиолдолд бусдаас тусламж гуйж байхыг хүүхдүүддээ зааж сургаарай, эцэг эхчүүдээ!