Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 1.200.000 хүн амьдарч байна. Хүн амын хэт их нягтаршлаас болж агаарын бохирдох нь бий. Эрүүл ахуйн шинэчилсэн найруулгын хууль өнгөрсөн оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Хуулинд гудамж талбайд нус цэрээ хаясан тохиолдолд 5000 төгрөгөөр торгоно гэж заажээ. Гэвч зөвхөн цаасан дээр бичиж тунхагласан төдий бодит амьдрал дээр биелэлээ олохгүй байгаа юм. Тэгвэл өнөөдөр (2017.03.10) Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Зөрчлийн тухай хуулийн онолын үндэслэл, бусад орны туршлага” сэдвээр хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр дээрх асуудлыг хөндөж зөрчлийн хуулинд зааснаар олон нийтийн гудамж талбайд нус, цэрээ хаясан тохиолдолд 10 мянган төгрөгийн торгууль ногдуулхаар болов. Түүнчлэн хориглосон газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мансуурсан бол торгоно гэдгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр тодотголоо. Мөн 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиас Зөрчлийн хууль руу шилжсэн ганц үйлдэл байдаг аж. Энэ нь бусдын бие мах бодид гэмтэл учруулахгүйгээр халдах, гэдсэнд нь цохих, түлхэх зэрэг үйлдэл байдаг. Үүнийг гэмтэл учраагүй юм чинь заавал гэмт хэрэгт тооцоод байх шаардлага байхгүй хэмээн үзжээ.
2 comments
Агаарын бохирдолоос нус цэр үүсдэг бол яахав? Нус цэр хаях сав эхлээд тавиад тэгээд торгууль руугаа орохгүй юм уу? Энэ чинь хүний төлөө нийгэм биз дээ?
тэгээд одоо энэ бөөлжөөд байгаа нөхөд ыүр шоронд орох болох нь ээ