“Тэтгэвэр урьдчилан олгох журам” батлагдлаа

Ахмадууд тэтгэврээ урьдчилан авах боломжтой болов. Тодруулбал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын  хоёрдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар “Тэтгэвэр урьдчилан олгох журам” батлагджээ. Журам энэ сарын 01-ны өдрөөс эхлэн иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгаа юм.

Тэтгэвэр урьдчилан авах талаар хүсэлт гаргасан иргэний тэтгэврийг хамтран ажиллах гэрээ бүхий банкаар дамжуулан жилд нэг удаа урьдчилан олгохоор болжээ. Мөн тухайн  тэтгэвэр авагчийн 3 хүртэлх сарын тэтгэврийн 50,0 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээс хэтрэхгүй байхаар журамд заасан байна.

Энэхүү журамд хамрагдахын тулд тухайн тэтгэвэр авагч өмнө нь  барьцаалсан зээлгүй байх ёстой  бөгөөд хүсэлтээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст /байцаагч/ өөрийн биеэр гаргах боломжтой гэнэ. Харин итгэмжлэл бүхий иргэнд олгохгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа. Банкны зүгээс урьдчилан тэтгэврээ авагчийн тэтгэврийг  олгохдоо хүү, шимтгэл тооцохгүй аж.Тус журам нь  нийгмийн болон эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагыг нь хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.

 

One thought on ““Тэтгэвэр урьдчилан олгох журам” батлагдлаа

  1. Нэргүй 2017-03-10 17:23 at 17:23

    Тэтгэвэрээ урьдчилан авахын тулд байцаагч уруу явж цаг хугацаа алдах юм байнадаа.:..Бөөн хүнд суртал

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн